САЙХАН МЭДЭЭ: Японд амьдардаг Монголчууд хандив цуглуулж, олимпод оролцсон тамирчдад бэлэг гардуулав
2021 оны 8 сарын 05
Японд амьдардаг Монголчууд нэг хүн 2020 иэн хандивлах аяныг долдугаар сарын 28-наас энэ сарын 2-ны хооронд зохион байгуулжээ.
Тэд цуглуулсан 294,143 иэнээрээ (7.6 сая төгрөг) бэлэг худалдан авч, нутаг буцах гэж Нарита нисэх буудалд очсон тамирчдад өчигдөр орой гардуулсан байна.
Токиогийн олимпод Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон 87 хүнд ( 52 тамирчин, 5 шүүгч, 30 дасгалжуулагч ) зориулан хандив цуглуулсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
10
3
1
1
1
629480
16 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс