Нэрт засуул Д. Цогзол таалал төгсжээ
2021 оны 8 сарын 03
Монгол бөхийн тонж манлай засуул, МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн гишүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Дашдондогийн Цогзол 2021 оны наймдугаар сарын хоёрны өдөр зуурдаар нас нөгчиж монгол бөхийн ертөнцөд нөхөж баршгүй гарз тохиолоо.
Д. Цогзол нь 1946 онд Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн. Төрж өссөн нутагтаа дунд сургуулиа дүүргэж, улмаар жолооч мэргэжил эзэмшин Яаралтай түргэн тусламжийн төвд тасралтгүй олон жил жолоочоор ажиллаж, хүн ардынхаа эрүүл энхийн төлөө зүтгэжээ. Тэрбээр Улсын баяр наадам болон бусад барилдаанд 1975 оноос засуулаар ажилласан бөгөөд 1984 оноос тасралтгүй 37 жил зүүн, баруун талын магнайн бөхийн цолыг дуудаж, монгол төрийн наадмаа чимэж, ард зоноо цэнгүүлэн ирсэн гавьяатан билээ.
Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж Төрийн дээд шагнал Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнаж, 2017 онд Соёлын гавъяат зүтгэлтэн цол олгожээ.
Талийгаачийн цэгц шударга зан чанар, түшиг тулгуур, нөмөр нөөлөг, Монгол бөхийн хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмэр бид бүхний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, ахан дүүс, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
21
2
1
629426
26 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс