Том оврын автомашин эсрэг урсгалд орж чиргүүлээрээ машин мөргөсний улмаас ХОЁР ХҮНИЙ амь нас эрсэджээ

2021 оны 8 сарын 03

Arslan.mn

Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багийн “Цагаан хөтөл” гэдэг газар зам тээврийн ноцтой осол гарсны улмаас 2 хүн харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарлаа.

Тодруулбал, Баянхонгор аймгаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Б-ийн жолоодож явсан “Волво” загварын том оврын ачааны автомашин эсрэг урсгалд орж чиргүүлээрээ цохисны улмаас Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлд иргэн З-ийн жолоодож явсан “Приус 20” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/ авто замын хажуу руу онхолдож, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны харьяат иргэн Б/46 настай, эмэгтэй/, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны харьяат иргэн Ц/75 настай, эрэгтэй/ нар автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдаж нас баржээ.

Харин Баянзүрх дүүргийн 4 хорооны харьяат иргэн З-д эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, жолооч Б-ыг ГССҮТ-ийн хүлээн авахын их эмчид хүлээлгэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
16
ouch an post
6
confuse an post
1
angry an post
9
629408
37 эможи

Zochin
2021-08-05 20:15
Ene gazar bainga l awaar bolj baih yum daa gvideltei gesen vnen yum bna bi ch gesen end gants dvvgee aldsan daa haramsaltai
Зочин
2021-08-04 21:34
Ц гэдэг засуул Цогцол гуай юм болов уу :(
Zochin
2021-08-04 19:47
Hetsvv ym boljee hen heniihene buruu zowiig shvvhiin orond oorsdo anhaaral bolgoomjtoi zamiin hodolgoond oroltsoj baih heregtei tom jijig geltgvi hurdaa tohiruulj bai heniihene buruu baisanch ta nar shvvh erhgvi gedgee sana shvvh baiguullaga ni shiideh bailgvvde
Zochin
2021-08-04 19:31
Aimar osol garsan bsn shuu
zochin
2021-08-04 19:01
jijig tereg xurdtai ywj bsn ntr medej bga ym shig xudla xutsxa bolioch!! tom teregni jolooch zuirmegled naash tsaasha esreg ursgalru orod bxar n jijig tereg n zamiin xajuu talru zoggson bxad irj murgusun.
irgen
2021-08-04 16:39
Иймэрхүү мэдээлэлд итгэж байгаа хүмүүст хэлхэд та нар жинхэн ОРК ямарч нотлох баримтгүй мэдээлэл оруулдаг мөнгөний сайтуудыг хараал идэг том тэрэгний жолооч гэхээрл нийгмийн шаар шавхруу юм шиг боддог яг үнэндээ ийм сайт ажлуулдаг та нар энэ нийгмийн шаар шавхруу
Irgen
2021-08-04 16:13
Yaj ch bodson jijig tsereg mash hurdtai ywj bsan bgaa bhgui yu tom tereg urdas n irj baihad hurdaa taaruulsan bol iim asuudal bolohgui jolooch mash hariutslagagvi
жолооч
2021-08-04 12:58
том оврийн машин замын саад тойроод буцаад урсгалдаа орсон байж болно тэрүүхэн тэр хормийг хүлээж хурдаа багасгаж замаа харж тооцоолж явж чадахгүй юм бол юунд тэгтлээ хурдан явдаг юм бэ дээ хайран хүний амь
Зочин
2021-08-04 10:53
Хурд болгоомжгүй байдал хангалтгүй өгсүүр уруу тойрог дээр гүйцэж түрүүлэх үйлдэл хийдгээ болих хэрэгтэй
Оогий
2021-08-04 09:20
ер нь хүний зовлон хиисэн ирдэггүй болгоомжтой холын замд яваарай гэж цагдаа хүртэл анхааруулж явдаг энэ том тэрэгнүүд дохио өгж явж болно зам хаана зам голлож явна ямарч соёл байхгүй
Зочин
2021-08-04 08:50
Орон нутгийн зам бол үнэхээр аюултай нарийхан бас тэмдэг тэмдэглэгээ маш муу ю.
Zochin
2021-08-03 23:27
Ali neg n buruu vildel hiisen ganst negiin bitgii muul
Зочин
2021-08-03 14:15
хөдөөний тэнэгүүдийн ажил мөндөө
Зочин
2021-08-03 12:09
Энэ Ц гэдэг хүн нь Цоодол гуай юм бна. Зуурдаар гэсэн бсан. Хайран хүн. Том оврын машины жолооч нар арай дэндүү хурдтай явдаг.
Занга
2021-08-03 10:58
Мөнгөний гачаалтай, оюун санааны хөгжлийн бэрхшээлтэй этгээдүүд хуурамч үнэмлэхээр том оврын машин эзэмшдэгийг шалгаж таслан зогсоох ёстой.
Зочин
2021-08-03 09:46
том машины жолооч нарт анхаарахгүй бол орон нутгийн замд маш их аюул тарьж байгаа шүү
keyboard_arrow_up