НМХГ: Үндэсний соёл амралтын хүрээлэнд хамтарсан ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ хийлээ

2021 оны 8 сарын 02
Arslan.mn
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Үндэсний соёл амралтын хүрээлэнд Цагдаагийн байгууллагатай хамтарсан хяналт шалгалтыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хийлээ.
Шалгалтаар өдрийн цагаар үйлчлүүлэгч багатай байгаа хэдий ч орой 21 цагаас хойш хүний бөөгнөрөл үүсэж, хүн хоорондын зай баримтлахгүй, 0-6 насны хүүхдэд үйлчилсэн зэрэг дутагдлууд илэрч байгаад Мэргэжлийн хяналтын байгууллагаас дотоод зохион байгуулалтыг сайжруулах хугацаатай үүрэг өгсөн юм. Тус үүрэг даалгаврын хүрээнд Үндэсний соёл амралтын хүрээлэн нь иргэдийн орох, гарах хаалганы гарц урсгалыг тодорхой болгон, нэмэлт хүн ажиллуулж халуун үзэн, гар халдваргүйтгэл байрлуулан бүртгэл хөтлөж, үзел чанга яригчаар 30 минут тутамд Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлж, иргэдийг зай барьж үйлчлүүлэх талаар сэрэмжлүүлэг өгч ажиллаж байна.
Цаашид: Халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн маскаа зүүж, хүн хоорондын зайгаа барин, өөрийгөө болон хүүхдүүдээ болзошгүй эрсдэлээс сэргийлж үйлчлүүлэхийг ард иргэдэд анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629390
0 эможи

keyboard_arrow_up