Т.Энхцэцэг: Олимпын наадамд оролцох тэр дундаа алтан медалийн төлөө барилдаан шүүх мөрөөдлөө биелүүлж чадлаа

2021 оны 8 сарын 02

Arslan.mn

“Токио 2020” зуны олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож буй тамирчдаас гадна тэмцээний үнэлгээг дэнсэлдэг шүүгчид ч манай улсаас оролцож байгаа. Тэдний нэг нь Олон улсын жүдо бөхийн холбооны  дэлхийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг юм.

Т.Энхцэцэг энэ удаагийн олимпын наадмын жүдо бөхийн шүүгчдээс  оноогоороо нэгдүгээрт бичигдэж буй гайхалтай амжилтыг үзүүлж байгаа билээ. Тэгвэл тэрээр, энэ тухайгаа өөрийн facebook хуудастаа нийтэлжээ.

ТЭРЭЭР:

Сайн байцгаана уу? Та бүхэнтэй Япон улсаас, Токио-2020 олимпын Будокан ордоноос мэндчилж байна. Миний бие олимпын наадамд шүүгчээр оролцох, тэр тусмаа алтан медалийн төлөө барилдаан шүүх мөрөөдлөө биелүүлж чадлаа. Хүссэн хэмжээнээсээ илүү байж чадсаан. Надад тусалж, намайг дэмжсэн хүн бүхэнд талархах өдөр өнөөдөр. Сайхан сэтгэлтэй олон хүний ачаар би энд зогсож байна. Та нартаа маш их баярлалаа.

Төрүүлж өсгөсөн аав ээж, миний төлөө үргэлж залбирдаг хайртай гэр бүлийнхэндээ аав Хамарын ТӨРБАТ, ээж Доржгочоогийн ӨНӨРБАТ, ээж Лхасүрэнгийн ЛХАМСҮРЭН нартаа, ханьдаа, ах дүү нартаа, Ачит багш нартаа Цэдэн-Ишийн ШИЙРЭВ-Монгол улсын гавъяат дасгалжуулагч, Бахааваагийн БУЯДАА-Монгол улсын гавъяат дасгалжуулагч, Баасанжавын УУГАНБААТАР-МЖБХолбооны Гүйцэтгэх захирал, Машбатын БӨХБАТ-Монгол улсын гавъяат дасгалжуулагч, Мэргэжил эзэмшсэн “Аварга” сургуулийн багш нартаа, Ажлын гараагаа эхлүүлсэн “Тэмүүжин” спорт сургалтын төвийн багш нартаа

Монголын Жүдо Бөхийн Холбоо, Жүдо бөхийн холбооны ерөнхийлэгч Х. Баттулга, Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, багш тамирчиддаа, “Шинэбадрах” дожо, Жүдо бөхийн их гэр бүлийнхэндээ, Найз нөхөд, шавь нар, шавь нарынхаа аав, ээжүүдэд

Ач тусыг нь үргэлж санаж явах эрхэм хүмүүсдээ

  • Доржын БАДРАХ-МЖБХолбооны Дэд ерөнхийлөгч
  • Чирчингийн ДОРЖДЭРЭМ-МЖБХолбооны Дэд ерөнхийлөгч
  • Бадамбазарын ДАГВАДОРЖ-МЖБХолбооны Дэд ерөнхийлөгч
  • Сэрээнэнгийн ГАЛ-ЭРДЭНЭ-МЖБХолбооны Дэд ерөнхийлөгч
  • Ганчулууны БАЯРЖАВХЛАН-МЖБХолбооны Дэд ерөнхийлөгч нартаа.

Шүүгчээр ажилласанаас эхлэн энэ олимпын өдрүүдэд ч надад урам, зориг хайралсан жүдо бөх сонирхогч, дэмжигчиддээ баярлалаа. Та нартаа хамгийн сайн сайхныг хүсье!

Гүнээ хүндэтгэсэн, Төрбатын ЭНХЦЭЦЭГ

Япон улс Токио хот, 2021-07-31

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629355
9 эможи

keyboard_arrow_up