Улаанбаатарт халдварын 352, орон нутагт 640 тохиолдол батлагдаж, таван иргэн нас барлаа

2021 оны 8 сарын 01

Arslan.mn

Коронавирусийн халдварын өнгөрсөн хоногийн нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас танилцууллаа.

Өнгөрсөн хоногт халдварын 992 тохиолдол батлагдсан бөгөөд үүнээс Улаанбаатарт 352, орон нутагт 640 нь батлагджээ. 

Уг өвчний улмаас 61-80 насны таван иргэн нас барсан байна.

Харин 2,058 иргэн эдгэрчээ.

Иргэдийг амны хаалтаа зүүх, хүн хоорондын зайг барих дэглэмээ сахихыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

 

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 165,147 бүртгэгдэж, нас баралт 900-д хүрлээ.

ЭМЯ-наас долдугаар сарын 31-нд буюу өчигдрийн мэдээлэлдээ нас баралтын тоог 815 гэж мэдээлж байсан боловч өнөөдөр 900 гэсэн нь алдсан бололтой. Өнгөрсөн хоногт нас баралт тав нэмэгдсэнээр 820 болох учиртай.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
7
ouch an post
1
confuse an post
angry an post
629342
9 эможи

keyboard_arrow_up