ТОДРУУЛГА : Б.Болдсайхан жолоо барьж яваа хүнийхээ бичиг баримтыг шалгуулахаас татгалзжээ
Өчигдөр буюу долдугаар сарын 30-ний өдөр Хүний их эмч Б.Болдсайхан өөрийн цахим хуудасандаа "иргэдээ дээрэмдэж, ямар ч зөрчилгүй явж байгаа машин зогсоож: төвөг болж шалгадаг өлөн дээрэмчин зуршил, журамаа болих цаг ирэх байх даа … иргэддээ туслах, замын хөдөлгөөнийг хөнгөвчлах биш, саад, төвөг болдог" хэмээн замын цагдаагийн зурагтай постыг тависан байв.
Уг асуудлаар албаны эх сурвалжаас тодруулахад Б.Болдсайханы сууж явсан суудлын авто машин нь Шангрила орчмын зам дагуу хөдөлгөөнд оролцож байхад нь замын цагдаа зогсоон жолоочийг нь бичиг баримтаа шалгуулахыг хүссэн байна. Гэтэл уг авто машины зорчигчийн суудалд сууж явсан Б.Болдсайхан нь жолооч оо битгий бичиг баримтаа шалгуул хэмээн уурлан, шалгуулахгүй шууд яв хэмээн хэлээд явсан аж.
Бодит байдал дээр тэрээр ном журмынхаа дагуу бичиг баримтаа шалгуулахгүй замын цагдааг хэл амаар доромжилсон ЁС ЗҮЙГҮЙ АВИР гаргасан байна.
Замын хөдөлгөөний дүрэм, журмын дагуу замын цагдаа нь хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн болон жолоочийн бичиг баримтыг шалгах үүрэгтэй билээ. Гэтэл дээрх кэйсийн хүрээнд бичиг баримтаа үзүүлэхээс татгалзах нь ХУУЛЬ ЗӨРЧИЖ БУЙ ХЭРЭГ ЮМ.
Нийгэмд үлгэр дууриалал үзүүлдэг эрхэмүүд ч бай, энгийн иргэн ч бай хууль дүрмээ сахин биелүүлэх ёстой байтал Их эмч Б.Болдсайхан ийн дээрэнгүй зан гаргаж, замын цагдааг худал гүтгэн доромжилж, хууль зөрчсөн үйлдлээ бусдад буруу ойлгуулан өөрийнхөө хууль бус үйлдлийг худал үгээр сенсаци үүсгэн постолсон хэмээн харагдаж байна.