ТОДРУУЛГА: Албадан саатуулах байранд иргэний аминд хүрсэн цагдаа ял эдэлж байна
Өнөөдөр олон нийтийн сүлжээнд түр саатуулах байранд байсан иргэнд цагдаагийн алба хаагч гар хүрч буй дахин нэг бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Тухайн асуудал нь 2019 оны өвөл НЦУГ-ын харьяа Албадан саатуулах, баривчлах төвийн байранд болсон. Тухайн өдөр тус байранд үүрэг гүйцэтгэж байсан жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.У нь иргэний биед халдсанаас болж хохирогч амь насаа алдсан байна. Тухайн алба хаагчийн гэм буруу нь шүүхээр тогтоогдож ял шийтгэл эдэлж байгаа" гэлээ.
Дахиад нэг цагдаа иргэний аминд хүрчлээ гэж байна шд ээ.!
Эрүүлжүүлэх байранд цагдаад цохиулсан иргэн амиа алдсан байна.! pic.twitter.com/vXi6eBwOit— Андук (@Ariunsanaashd) July 30, 2021