ФОТО СУРВАЛЖЛАГА: Замын-Үүд боомтын импортын чиглэлд ашиглах ариутгалын төхөөрөмж ашиглалтад оржээ
2021 оны 7 сарын 30
Замын-Үүд боомтын ариутгалын хаалганы стандартын шаардлага хангалтгүйн улмаас экспорт, импортын ачаа барааны эргэлт саатсан. Засгийн газраас тус боомтын ачаа тээврийн нөхцөл байдлыг сайжруулахаар долдугаар сарын 6-наас түр ажлын хэсэг томилоод байгаа.
Тэгвэл томилогдсон ажлын хэсэг Замын-Үүд боомтын экспортын чиглэлд эхний ээлжийн ариутгалын төхөөрөмжийг долдугаар сарын 24-нөөс туршилтын журмаар ажиллуулж эхэлсэн талаар бид өмнө мэдээлсэн.
Уг төхөөрөмж нь дөрвөн улиралд ажиллах боломжтой, нэг тонн ариутгалын бодисоор 400 автомашиныг ариутгах хүчин чадалтай.
Манай сурвалжлагын баг ЯГ ОДОО Замын-Үүд боомтоос өөрчлөлт, шинэчлэлтийн нөхцөл байдлыг шууд дамжуулан ажиллаж байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
629305
0 эможи
Туяа
2021-07-30 12:24
Ганцхан юм хийгээд л, хэд хэдийг нэмж хийгээч ээ!!!
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс