УИХ, Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Л.Болд Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн үйл ажиллагаатай танилцлаа

2014 оны 7 сарын 25

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн,  Гадаад хэргийн сайд Л.Болд 2014 оны 07 сарын 22-ны өдөр Дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн үйл ажиллагаатай танилцан тулгамдаж буй асуудлын талаар эмнэлгийн удирдлага, эмч, ажилчидтай санал солилцсон байна.  Эрүүл мэндийн нэгдлийн дарга Т.Пүрэвчулуун эмнэлгийнхээ үйл ажиллагаа, эмнэлэгтээ хийгдсэн хөрөнгө оруулалт болон тулгамдаад буй асуудлуудын талаар танилцууллаа. Дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл нь 80 мянган хүнд II шатлалын эмчилгээ, үйлчилгээг үзүүлэх хүчин чадал бүхий байр орон сууц, эмч, албан хаагчтайгаар 158 мянган хүнд үйлчилж байгаа. Тиймээс тус эмнэлгийн  хувьд эмнэлгийн “А” корпус буюу нураагдсан барилгын суурин дээр нэгдсэн эмнэлгийн барилга барих нэн шаардлагатай байгааг дуулгасан байна. Уг ажлын хүрээнд Нийслэлийн ИТХ-ийн 7 сарын 6-ны хурлаар нэгдсэн эмнэлгийн барилгын зургын төсөл хийх 80 сая төгрөгийг баталж өгснийг онцоллоо. УИХ-ын гишүүн Л.Болд энэхүү асуудалд барилгын зураг төслөө түргэвчлүүлэхийг зөвлөн шинэ эмнэлэг барих хөрөнгийг ирэх жилийн төсвийн төсөлд оруулж шийдүүлэх талаар хөөцөлдөх болно гэдгээ дуулгалаа. Энэхүү мэдээ тус эмнэлгийн эмч, ажилчид болон дүүргийн иргэдэд баяртай мэдээ байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6293
0 эможи
keyboard_arrow_up