ШУУРХАЙ: АИ-92 шатахуун литр тутамдаа 2,060 төгрөг болж, долдугаар сард нийт 600 төгрөгөөр өслөө
							 2021 оны 7 сарын 30						
						
					
Шатахуун импортлогч ААН-үүд энэ сарын эхээр шатахууны үнээ литр тутам 300 төгрөгөөр нэмсэн. Нэг л орой гэнэт шатахууны үнийг нэмсэн нь жолооч нарт хүнд цохилт болж, улмаар үүнийг дагаад бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн байгаа.
Гэсэн ч энэхүү нэмэгдэл нь хангалтгүй байгаа бөгөөд яг одоогоор импортлогч компаниуд АИ-92 бензинийг л гэхэд 2000 төгрөгөөр авч, 1750 төгрөгөөр зарж байгаа нь зөвхөн нэг сарын хугацаанд л гэхэд 30 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэнэ.
Тэгвэл сар хүрэхгүй хугацааны дараа буюу өнөөдөр өглөөнөөс АИ-92 шатахууны үнийг литр тутамд нь 300 төгрөгөөр дахин нэмсэн байна.
Тухайлбал, АИ 92, 93 бензин
- Петровис -2050
 - Шунхлай-2060
 - Тэс Петролиум-2050
 - Магнай трейд-2050
 - Сод монгол-2050 төгрөг болсон байна.
 
Ийнхүү шатахууны үнэ энэ сард хоёр удаа өслөө.
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
								
								
								
								
								
3
							
								
2
								
								
22
								629294
								
								
							27 эможи
						Zochin  
2021-07-31 18:49
Uls hamag baidgaa shavhaad nevt bol.lah uildvertei boloh heregtei sh de 
Зочин 
2021-07-30 22:45
арай л хэрээс хэтэрлээ
irgen 
2021-07-30 18:56
hurdan dotoodiin negt ee bolovsruulshgui bol yu ch bish hen ch bish uls bolj bna.
m 
2021-07-30 10:38
man nam madtugai
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
