АИ-92 шатахууны үнийг маргаашаас дахин 300 төгрөгөөр НЭМЭХ ҮҮ
2021 оны 7 сарын 29
Шатахуун импортлогч ААН-үүд энэ сарын эхээр шатахууны үнээ литр тутам 300 төгрөгөөр нэмсэн. Нэг л орой гэнэт шатахууны үнийг нэмсэн нь жолооч нарт хүнд цохилт болж, улмаар үүнийг дагаад бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн байгаа.
Гэсэн ч энэхүү нэмэгдэл нь хангалтгүй байгаа бөгөөд яг одоогоор импортлогч компаниуд АИ-92 бензинийг л гэхэд 2000 төгрөгөөр авч, 1750 төгрөгөөр зарж байгаа нь зөвхөн нэг сарын хугацаанд л гэхэд 30 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэнэ.
Тэгвэл сар хүрэхгүй хугацааны дараа буюу маргаашаас АИ-92 шатахууны үнийг литр тутамд нь 300 төгрөгөөр дахин нэмэхээр бололтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
3
1
4
629268
9 эможи
солиоор
2021-07-30 09:59
улс бензин зарах эрхээ цуцлаад өөртөө авахгүй бол бүтхгүйн байнаа, үхэрнүүд нь тэмцэж жгагсаж мэдэхгүй, амьд үхдэлүүд болсон МОНГОЛ хүмүүс, арчаагүй хулгар, амиа бодсон монгол хүн чи ичэхгүй бнуу
Эрдэнэ
2021-07-29 16:10
Зайлшгүй зүй тогтол ЗГаас бус олон улсын үнээс хамааралтай.харин ч ЗГ хөл хорионы үед удаан барилаа
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс