БХТ: Барилга байгууламжийн 2021 оны үнийн индекс зэрэг дөрвөн норм ба дүрмийг хэлэлцүүлэн дэмжүүллээ

2021 оны 7 сарын 29

Arslan.mn

Барилгын хөгжлийн төвөөс энэ сард хийж хэрэгжүүлсэн онцлох ажлыг тоймлон хүргэж байна.

Тус төвийн Норм, нормативын хэлтэс нь 2021 оны долоодугаар сард Барилга хот байгуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан техник технологийн зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 02 ны өдрийн хурлаар

  • 1:10 000, 1:25 000, 1;50 000, 1:100 000 ний масштабтай байрзүйн зураглалын ажил барилгын дүрэм /хээрийн ажил/,
  • "Нисгэгчгүй нисэх төхөөрөмж том, дунд масштабын байр зүйн зураг, зураглал" БД шинээр боловсруулах,
  • Төсөв үнэ бүрдлийн норм дүрмийг 2020-2025 онд шинэчлэх үндсэн чиглэл боловсруулах,
  • Барилга байгууламжийн 2021 оны үнийн индекс зэрэг барилгын дөрвөн норм ба дүрмийг хэлэлцүүлэн дэмжигдлээ.

Мөн улсын болон зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга байгууламжид захиалагчийн хяналт гүйцэтгэж байгаа барилгуудын үлдэгдэл санхүүжилтэд тооцоо хийснээс гадна Захиргааны ерөнхий хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалт “Хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаа захиргааны хэм хэмжээний актад жил бүр хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж, хэрэгжилтийн явц, үр дүнгийн тайланг цаашид авах арга хэмжээний талаарх саналыг хуулийн асуудал эрхэлсэн төв байгууллагад хүргүүлнэ” гэж заасны дагуу манай салбарт хэрэгжиж буй захиргааны хэм хэмжээний актуудын биелэлтийг жагсаалтаар гарган холбогдох газруудад хүргүүлээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629255
0 эможи

keyboard_arrow_up