“Ирээдүйгээ хамгаалъя” арга хэмжээний хүрээнд урьдчилан сэргийлэх зөвлөмж бүхий САМБАРУУД байршууллаа
"Ирээдүйгээ хамгаалъя" уриатай зохион байгуулагдаж байгаа "Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл 2021" урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсэг, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн Хуулийн хэлтэс хамтран зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр улсын чанартай А1001 авто зам дагуу анхааруулах самбар байршууллаа.
Мөн Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Ханбогд сум дахь Цагдаагийн тасгаас зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр сумын төвд сэрэмжлүүлэг бүхий самбар байршуулсан байна.
Аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцож буй иргэн таньд баярлалаа.









