ТОСК-тай гэрээ байгуулсан иргэд байрны үнийг анхныхаар нь байлгах шаардлагыг Засгийн газарт хүргүүлэв
Төрийн орон сууцны корпорац /ТОСК/-тай түрээсийн орон сууцын гэрээ байгуулсан "Хангай", "Буянт-Ухаа-2" хотхоны оршин суугчид орон сууцны метр квадратын үнийг анхны үнээр нь байлгах тухай шаардлагыг Ерөнхий сайд, Засгийн газарт хүргүүлж буй талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Оршин суугчдын төлөөлөл “2016 онд бид зорилтот бүлгийн шалтгаанаар тэнцэж, түрээсийн орон сууцанд орсон. Таван жилийн түрээслэх гэрээтэй явж байгаад 30%-ийн урьдчилгааг гаргаж цаашид өмчилнө гэсэн аман болон бичгэн хэлэлцээр хийж орсон байдаг. Гэтэл 2019 онд НОСК байгуулагдаад Түрээсийн орон сууцыг өмчлөх захирамж гарснаас хойш бидэнд гэнэт 1,800,080 төгрөг гэх метр квадратын үнийг тулгасан.
Бидний анх байгуулсан гэрээний ард бичсэн үнийг нь метр квадратад хуваахаар 1,200,080 төгрөг. Анхнаасаа хямд өртөгтэй түрээсийн орон сууцаар хангана гэж хэлсэн Засгийн газрын хөтөлбөр. Дөрвөн жилийн дараа гэнэт метр квадратын үнийг нэмчихлээ. Үүнийг зорилтот бүлгийн орлого багатай иргэд төлж чадахгүй.
Одоо оршин суугчдын таван жилийн түрээсийн гэрээ дуусаж байгаа учир бидний найдвар тасарч байна. Иймд бид Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газарт шаардлага хүргүүлж байна" гэв.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|