О.БАЯРМАА: Коронавирусийн халдвар нь хүний биеийн хамгийн чухал эрхтнүүдийг гэмтээж байна

2021 оны 8 сарын 10

Arslan.mn

Өнөөдөр буюу энэ сарын 28-ны өдөр Дэлхийн гепатитын өдөр тохиож байна. Энэ өдрийн Монгол Улс жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Тэгвэл энэ өдрийн талаар болон элэгний өвчлөлийн талаар УНТЭ-ийн Гастроэнтерологийн Төвийн дарга, АУ-ны доктор, зөвлөх зэргийн эмч О.Баярмаагаас тодрууллаа. 

-Сайн байна уу. “Дэлхийн гепатитын өдөр” тохиолдож байгаа юм байна. Энэ жил ямар уриатайгаар зохион байгуулагдаж байгаа вэ?

-Сайн байна уу. ДЭМБ-аас жил бүрийн 7 сарын 28-ны өдрийг  “Дэлхийн гепатитын өдөр” болгон жил бүр өөр өөр уриатайгаар элэгний эмгэг, түүний хүндрэлүүдээс сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулан тэмдэглэж өнгөрүүлдэг. Энэ жил “Бүү хүлээ, оношлуул, эмчлүүл” гэсэн уриан дор дэлхийн өнцөг булан бүрт энэхүү өдрийг тэмдэглэсэн. УНТЭ-ийн ГЭТ-ийн эмч, мэргэжилтнүүд жил бүр энэ өдрийг тохиолдуулан элэг гэмтээгч вирусийн халдвараас хэрхэн сэргийлэх, халдварт өртсөн тохиолдолд хийгдэх оношилгоо, эмчилгээ, хяналт, элэгний эмгэгийн хүндрэлүүдээс сэргийлэх, элэг шилжүүлэн суулгах эмчилгээний талаар зэрэг маш олон чиглэлүүдээр иргэдэд зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, өдөрлөгийг зохион байгуулдаг.  

Энэ жил коронавируст халдварын цартахлын нөхцөл байдлаас шалтгаалан иргэддээ цахим хэлбэрээр сургалт, мэдээлэл өгсөн.

-“Ковид-19” халдварын үед элэг гэмтэх үү?

-Тиймээ. Энэ халдварын үед зөвхөн уушги төдийгүй элэг, зүрх, бөөр гэх мэт амьдралын чухал эрхтнүүд гэмтэж байна.

Анх коронавирусийн халдвар бүртгэгдсэн үеэс эхлэн энэхүү халдварт өртсөн өвчтнүүдийн элэгний үйл ажиллагаа алдагдаж байгааг эмч, судлаачид анхааран судалсан бөгөөд нийт халдвар авсан хүмүүсийн 14-83%-д нь элэгний үйл ажиллагааны алдагдал илэрч, өвчний явцыг хүндрүүлж байгааг, нас барагчдын 17.5% нь элэгний суурь эмгэгтэй байгаа болохыг тогтоогоод байна.  

-Энэ вирус элгийг хэрхэн гэмтээдэг юм бол?

-Цөсний сувгийн эпители эсэд ACE-II type /Ангиотензин хувиргагч-II/ фермент  ялгардаг бөгөөд түүнийг хүлээн авагч рецептор нь SARS-CoV-2 вирусийг эс рүү нэвтрүүлэх гол хүчин зүйл болдог. Тэгэхээр SARS-CoV-2 халдвар нь цөсний сувгийн эсээр дамжин элэгний гэмтлийг үүсгэдэг байна.  Үүнээс гадна  коронавирусийн эсийг гэмтээх шууд нөлөө, хянах боломжгүй үрэвслийн хариу урвал /үжил/, хүчилтөрөгчийн дутмагшил, элэгний суурь өвчин, вирусийн халдварын эсрэг хэрэглэж буй эмийн бодисууд зэрэг олон хүчин зүйлүүд зэрэгцэн нөлөөлдөг гэж үзэж байна. 

-Элэг гэмтсэн гэдгийг яаж мэдэх вэ?

-Элэг нь эрүүл байсан хүмүүст амьсгалын замын халдварын шинжүүд илрэх бөгөөд элэгний үйл ажиллагааны буюу биохимийн шинжилгээн дээр өөрчлөлт илэрдэг. Харин элэгний цирроз, хавдартай хүмүүст үндсэн өвчний шинж тэмдэг нь хүндрэх байдлаар илэрч байна.

Жишээ нь: элэгний циррозтой өвчтний хэвлийд ус үүсэх, хэвлийдээ шингэнтэй байсан бол хэмжээ нь ихсэх, шарлалт нэмэгдэх, шээс ховордох, ядарч сульдах, уургийн дутагдал нэмэгдэх, шалтгаангүйгээр шинжилгээнд үрэвслийн үзүүлэлтүүд ихсэх, ухаан санаа самуурах, нянгийн халдварт өртөх зэрэг шинжүүд илэрнэ.

Тиймээс дэлхийн элэг судлаачид элэгний архаг эмгэгтэй өвчтнүүдэд ковидын халдварын шинж тэмдэггүй байсан ч эмнэлэгт хандах бүрт нь PCR шинжилгээ хийхийг зөвлөж байгаа. Бид ч мөн энэ зарчмыг баримтлан ажиллаж байна.

-Тэгвэл эдгээр хүмүүст ханиалгах, хоолой хөндүүрлэх, хамар битүүрэх зэрэг ковидын шинжүүд илрэхгүй гэсэн үг үү?

-Яг ковидын халдварын шинжүүд  халдвар авсан эхний хоногуудад илрэхгүй. Өөрөөр хэлбэл архаг хууч өвчтэй хүмүүст өвчний нууц хугацаа нь 7-14 хоног хүртэл удаан үргэлжилдэг гэсэн үг. Гэтэл энэ хугацаанд уушги хэдийнээ гэмтэж вирусийн хатгалгаа үүссэн байдаг байна. Ямар ч төрлийн вирус, нян, мөөгөнцөрийн халдвар элэгний өвчнийг хүндрүүлж, ээнэгшлийг нь алдагдуулах шалтгаан болж байдаг. Тэгэхээр коронавирусийн халдвар ч мөн адил гэсэн үг. Тийм ч учраас архаг хууч өвчтэй хүмүүст коронавирусийн халдвар хүнд явцтай, олон эрхтний үйл ажиллагааг зэрэг алдагдуулж нас баралтанд хүргэх шалтгаан болоод байгаа юм. Мэдээж шинж тэмдгээс гадна элэгний гэмтлийг үнэлэх гол үзүүлэлт нь элэгний үйл ажиллагааны буюу манай иргэдийн мэддэгээр биохимийн шинжилгээ байдаг. Энэ шинжилгээнд гарч байгаа өөрчлөлтөөр нь элэгний эсийн гэмтэл давамгайлсан, цөсний замын гэмтэл давамгайлсан, холимог хэлбэр гэсэн 3 хэлбэрт хувааж үзэн тэдгээрт тохирсон эмчилгээг хийнэ. 

-Ковидын хөнгөн хэлбэрээр өвдөх үед ч бас элэг гэмтэх үү?

-Заавал элэг гэмтэнэ гэж ойлгож болохгүй. Ер нь халдвар авсан хүмүүсийн 14-83%-д нь элэгний үйл ажиллагааны алдагдал илэрдэг тухай дээр дурьдсан.

Хэдийгээр ийм их тохиолдолд элэг гэмтэж байгаа ч энэ нь түр зуурын өөрчлөлт байгаад халдвар эдгэрэх үед хэвийн болдог. Тиймээс халдвараар өвдсөн хүмүүс эдгэрсэнийхээ дараа шинжилгээ өгч эмчид хянуулах шаардлагатай. Элэгний архаг эмгэгтэй хүмүүс вакцины бүрэн тундаа хамрагдсан тохиолдолд ковидын хөнгөн хэлбэрээр өвдөөд эдгэрч байгаа  тохиолдол олон байна. Мөн эдгэрсэний дараа элэгний эмгэг нь ээнэгшлээ алдах, хүндрэх тохиолдлууд ч бас байна. Тиймээс халдвар аваад эдгэрсэний дараах хяналт маш чухал. 

-Ер нь халдварын тархалт өндөр байгаа энэ үед элэгний эмгэгтэй хүмүүс юуг анхаарах вэ?

-“Ковид-19” цартахлын үед элэгний архаг эмгэгтэй хүмүүст баримтлах дараах зарчмуудыг зөвлөж байгаа. Үүнд:

  • Өмнө нь хийж байсан эмчилгээгээ эмчийн хяналтанд тасралтгүй үргэлжлүүлэх 
  • Товлолт үзлэг, шинжилгээндээ хамрагдах бөгөөд аль болох цахим хэлбэрийг сонгох
  • Зайлшгүй шаардлагатай ажилбар /дурангаар эмчилгээ хийлгэх, хавдрын хэсэг газрын эмчилгээ/,  мэс заслын эмчилгээ /элэг шилжүүлэн суулгах/ -г мэргэжлийн эмч нартай ярилцан халдварын эрсдлийг тооцож хийлгэх
  • Халдвараас сэргийлэх /амны хаалт зүүх, гараа угаах, зай барих, олон хүн цугларсан газраар явахгүй байх/
  • Вакцинжуулалтанд бүрэн хамрагдах

-Баярлалаа. a

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
1
yay an post
1
sad an post
3
ouch an post
4
confuse an post
5
angry an post
6
629210
49 эможи

we
2021-08-04 14:07
Бүгдээрээ энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 520,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж танд байна. Фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 520,000 доллараар бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
we
2021-08-04 14:06
Бүгдээрээ энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 520,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж танд байна. Фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 520,000 доллараар бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
сэрко
2021-07-30 14:52
гадаадын орнуудад эсрэг мэдээлэлтэй бна.гадны ковидын мэдээлэл үзээрэй.
Зочин
2021-07-29 10:53
Яс юман дээр C D вирусний эм уулгаж байна Шинжилгээний газруудын ариун цэвэр үйл ажиллагаанд ямарч хяналт алга ядаж хогны сав ч алга нэг үзэг балтай хичнээн хүнд ч дамжуулдаг юм вэ дээ Бээлий маск солихгүй байна энэ бүгдээс халдвар авахгүй гэсэн баталгаа байгаа юу
zochin
2021-07-28 23:15
manai eruul mendiin daatgal n emch nart emnelegt hewtsen owchtonii zowhon neg owchnii urewseliig darah todiihon bolomj ogdogoos owchton edgerch garna gedeg oilgolt baidaggui tiimees l bid chin owchnii uur bolj duuslaa deer n tahal owchin yer n gantshan erhten n owdohoor emneleg baraaddagui zaawal busad erhtenii ali negench yumuu dagaldah owchin baij l baih tegwel emch maani tanii eniig chin l emchleydee geh yum bilee teheer eruul mendiin daatgal tuund oruulah horongoo nemmeer l baina
Зочин
2021-07-28 17:24
Ярихаас цаашгүй юм даа Монголчууд маань хорт хавдраар Сүрьеэгээр томуугаар Зүрх судсаарр бөөрөөр уушгаар сахараар гээд мөн их олоноороо өвдөх юм Ямар их өвчлөл вэ Ямар олон хүн нас барна вэ Ярихаас цаашгүй эмч нар минь яаж ард түмнээ аврах талаар үзэл бодлоо уралдуулаач Монголчууд бүгд архаг суурь өвчтэй учир Энэ короногоор их олон хүн хүндэрч нас барж байгаа юм гэнэ Хүн ардаа ийм муу эрүүл мэндтэй болгосон энэ төр буруутай ч эмч нар бүр их буруутай
ард
2021-07-28 14:03
энэ лаларын хужаагууд хаанач гайтай хүн хогууд юмаа
Зочин
2021-07-28 13:38
Битгий худлаа солиороод бай битгий иргэдийг дарамтал ажилтай байх гэж ард иргэлийг өвчний үүр болсон гээд солиороод байгаа вм уу чи өөрөө,үр хүүхдүүд чинь хань ижил,аав ээж ах дүү нар чинь тэгээд бүгд элэг бөөр бөгс уушиг зүрх нь бүгд өвчилөө юу.Битгий ард иргэдийг ядаж байхад битгий янз бүрийн өвчинөөр дарамтлах гээд бай
keyboard_arrow_up