Байгаль орчны асуудлаар олон улсын шинжлэх ухааны бага хурал эхэллээ
Буриадын нийслэл Улаан-Үд хотод Монгол Улс болон Байгаль нуурын бүс нутгийн хүрээлэн буй орчны асуудалд анхаарал хандуулж буй хувь хүн, албан байгууллага, агентлаг, академик хүрээлэн, төрийн бус байгууллага хамарсан байгаль орчны асуудлаархи олон улсын шинжлэх ухаан- практикийн бага хурал эхэллээ. Арав дахь удаагийн энэхүү бага хурал Орос, Монголын эрдэмтэд болон мэргэжилтнүүд авчирч, мэдээлэл болон туршлага солилцох үүдийг нээх зорилготой бөгөөд Байгаль нуурын сав газрын байгалийн баялгийн оновчтой зарцуулалт болон хамгаалалтыг хэрхэн зөв зохистой явуулах, байгаль орчны менежмент, хүрээлэн буй орчинд тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх нэгдсэн шийдлийг хөгжүүлэх тавцан болж өгдгөөрөө онцлогтой. Энэ бага хурал дээр байгаль орчны салбар дахь хамтын ажиллагаа, тусгай хамгаалалттай газар нутаг болон бусад бүс нутгийн хөгжлийн хэтийн төлөв, түүнд учрах бэрхшээл, менежмент, чанарын асуудлын талаар мэтгэлцээн өрнөх юм байна.