СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Тосон” нууранд 17 настай хүү 41 настай эрэгтэй хамт живж нас баржээ

2021 оны 7 сарын 23

Arslan.mn

Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн “Ар тамсаг” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 56 км-т дөрвөн хүн “Тосон” нуурын эрэгт амарч байснаас хоёр хүн нуурын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.22-ны өдрийн 15.49 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 130 км замыг туулан 19.30 цагт очиж, Бүрэгхангай сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 20.04 цагт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат 41 настай, эрэгтэй Б, Баянгол дүүргийн харьяат 17 настай, эрэгтэй Б нарын цогцсыг “Тосон” нуурын 10 метрийн гүнээс гаргаж, тус сум дахь сум дундын Цагдаагийн хэсгийн даргад шилжүүлэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
629026
2 эможи

Зан
2021-07-23 23:00
Аялахаар яваад цогцос болоод байдгаа болиочээ монгол ах дүү нараа хариуцлагатай аялцгаа архи дарс аялал 2 зохицолдохгүй байгаа олон харамсалтай жишээ байнаа.
Уранчимэг
2021-07-23 10:03
Хайран эрдэнэт хүмүүний амийг ингээд л үрээд байх хэнэггүй занг яанаа
keyboard_arrow_up