Сэлэнгэд самарт яваад сураггүй болсон дөрвөн иргэнийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө

2021 оны 7 сарын 23

Arslan.mn

Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэрэг 19:30  цагт Улаанбаатар хотод газардлаа.

Тус нисдэг тэргээр ниссэн эрэн хайх, аврах бүлгийнхэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт самарт яваад сураггүй болсон дөрвөн иргэнийг Минжийн давааны самарчдын отгоос эсэн мэнд олсон юм.

Нөхцөл байдал ямар байсан талаар эрэн хайх, аврах бүлгийг ахалж явсан ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрайгаас тодруулахад, “Эрэн хайх, аврах бүлгийнхэн маань явахдаа ар гэрийнхэн болон цуг явсан иргэнээс газрын байршил, нөхцөл байдлыг сайтар тодруулж, эрэн хайх ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулсан. Бид тухайн газар орныг сайтар мэддэг тул төлөвлөгөөгөө зөв боловсруулж чадсан байна. Тиймээс яг зөв газраа бууж, иргэдээ эсэн мэнд оллоо. Иргэдийн биеийн байдал хэвийн. Сая ар гэрийнхэнд нь хүлээлгэж өглөө” гэсэн мэдээллийг өгөв гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
629019
10 эможи

zochin
2021-07-23 09:57
dotooddoo uwchin tahal, unchrul hagtsal, ediin zasagaar tuildaj yay gj bhad hajuud ni nemrees bolhgui bj bitgii tuwug udaj gai bolood baildaa.
Зочин
2021-07-23 08:53
байгаль сүйтгэгчдийг татвар төлөгчдийнмөнгөөр эрхлүүлээд л ..
keyboard_arrow_up