Цагаан хад руу нэвтрэх хоёр цэгт шинжилгээ авах суурин цэгийг шинээр байгууллаа

2021 оны 7 сарын 21

Arslan.mn

Цагаан хад суурьшлын бүс рүү нэвтрэх 2 шалган нэвтрүүлэх цэг дээр шинжилгээ авах суурин цэгийг шинээр байгууллаа. Мөн ХӨСҮТ-өөс тархвар судлаач 2 эмчийг татан авч, эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллуулж буй юм.

Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу экспорт, импортын гол боомтыг ногоон бүс болгох зорилгоор ачаа тээврийн Цагаан хад суурьшлын бүсэд хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаагаар ахлуулсан ажлын хэсэг, Өмнөговь аймгийн Онцгой комиссын гишүүд тус суурьшлын бүсэд ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн  ПСР шинжилгээний явуулын таван баг гарган суурьшлын бүсэд байгаа бүх иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгууллаа.

Түүнчлэн тус бүсэд үйл ажиллагаа явуулдаг 30 аж, ахуй нэгжийн 19 тусгаарлан ажиглах байранд хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зөвлөмж өгч, урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэж байгаа юм.

Ханбогд сумын Хайрхан багийн төвд 6 цагт 150 сорьцонд шинжилгээ хийх хүчин чадал бүхий лаборатори 24 цагаар ажилладаг. Түүнчлэн аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Хилийн 0131 дүгээр анги, Автотээврийн төвөөс хяналтын 26 цэг, хөдөлгөөнт эргүүлийн 5 чиглэлд 124 албан хаагч хоёр ээлжээр 24 цагаар автотээврийн болон иргэдийн хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628980
0 эможи

william
2021-07-21 22:52
Та бүхэндээ энэ өдрийн мэнд, санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байгаа тул танд бөөрөө 520.000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж байна. фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 520,000 долларын үнэтэй бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй бөгөөд хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрахыг хүсч байгаа бөгөөд хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байгаа бол бөөр шилжүүлэн суулгахад тусална уу Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж холбоо барих боломжтой Тэд мэс засал хийлгэхээр ирсний дараа визээ боловсруулахад зориулж танд мөнгө төлдөг Хэрэв та байгаа бол мэс засал нь үлдэгдэл мөнгө өгдөг сонирхож байгаа тул та эмнэлэгтэй холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
keyboard_arrow_up