ДЭЭД ШҮҮХ: УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад оноосон 2.5 жилийн хорих ялыг хэвээр үлдээв

2021 оны 7 сарын 20

Arslan.mn

Улсын Дээд шүүх өчигдөр УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг Анхан шатны шүүх хоёр жил зургаан сар хорих ялаар шийтгэж, нийтийн албанд томилогдох эрхийг нь зургаан жилийн хугацаанд хассан. Харин Давж заалдах шатны шүүхээс түүнийг 40 сая төгрөгөөр торгож, нийтийн албан томилогдох эрхийг зургаан жилээр хасах шийдвэрийг гаргаад байсан юм. 

Тэгвэл  Улсын Дээд шүүх энэ хэргийг хэлэлцсэнээр Анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болголоо. 

Ингэснээр гишүүн асан Б.Ундармаа хоёр жил зургаан сар буюу 2.5 жилийн хорих ялаар шийтгүүлж, нийтийн албанд томилогдох эрхээ зургаан жилээр хязгаарлуулж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
628962
3 эможи

Э
2021-07-21 20:31
Хохирол яах вэхохиролыг нь барагдуулаач
???
2021-07-21 15:05
хорилоо гээд хохиролоо яаж барагдуулах вэ, хамгийн гол нь авсан мөнгийг буцааж төлүүлэх хэрэгтэй байна ш дээ, олуулаа хуваагаад идсэн бол тэр идсэн хүмүүсээсээ аваад л болоо ш дээ, илчлэгдэхээсээ эмээгээд төлчих байлгүй дээ, төлөхгүй бол хорих ялыг нэмэх хэрэгтэй
350
2021-07-20 23:04
350 тэр бум аа улсад буцааж өг хулгаачааа
зочин
2021-07-20 12:38
энэ хүүхнийг бүх насаар хоих ёстой. гаршсан луйварчин...
Зочин
2021-07-20 10:31
Нэг ч болтугай нүдээ олж.олждээ.БАЯРЦОГТЫГ АРАЙ ШДЭЭ .АРААС НЬ ЭЛБАГДОРЖ БАТҮҮЛ НАРЫН ТЭРБУМЫН ХУЛГАЙЧИД ТЭР НҮХЭЭР ЧИХЭЛДЭХ ВИЙДЭЭ
keyboard_arrow_up