С.Баярцогтод оноосон 4,8 жилийн хорих ялыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцаалаа

2021 оны 7 сарын 19

Arslan.mn

Улсын Дээдэд шүүх С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох 470 хавтас хэргийг хоёр шүүгчийн тусгай саналыг үндэслэн хянан хэлэлцэх шүүх хуралдаан боллоо.

Улмаар С.Баярцогт нарт холбогдох хэргийн гомдлыг Улсын дээд шүүх хянан хэлэлцээд С.Баярцогтод холбогдох хэргийг тусад нь салгаж, хэргийг дахин шалгахаар прокурорт буцааж, анхан болон давж заалдах, хяналтын шатны шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргасан байна.

Хэргийг эргэн сануулахад, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн 2020 оны долдугаар сард  С.Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулсан нь Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж  үзэн 10 жил  хорих ял оноосон. Ингэхдээ С.Баярцогтоос дөрвөн тэрбум 10 сая,  гурван үл хөдлөх эд хөрөнгийг хураах шийдвэр гаргасан.

Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээ арванхоёрдугаар сарын 4-ны өдөр С.Баярцогтод оноосон арван жилийн ялыг 4.8 жил, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт оноогоод байсан дөрвөн жилийн ялыг нэг жил гурван сар болгон өөрчилсөн бол Б.Ариунсан, Б.Бадрал нарт оноосон  1.6 жил хорих ялыг  нэг жил болгон тус, тус бууруулсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
628948
1 эможи

Иргэн
2021-07-19 22:37
БАТҮҮЛ ЭЛБЭГДОРЖ НАР ТЭРГҮҮЛСЭН ТЭР БУМЫН ХУЛГАЙЧИД ХЭРЭГЭЭ ХОЙШЛУУЛЖ МУЛТРАХ ГЭЭД БИЛТГЭЛЭЭ ХАНГААД И
Иргэн
2021-07-19 22:31
Нохойн замруу явуулаад тэр бумын ХУЛГАЙЧ нар нар наранд гарч ХИАМ ТАЛХ ГАР утасныхаа санамсар болгөөмжгуй хэрэгтнүүд үлдлээ.Энэ шударга явдал мөнүү .БАТҮҮЛ,ЭЛБАГДОРЖ ТЭРГҮҮТЭЙ ТЭР Б
keyboard_arrow_up