Дунд голоос нас бараад удсан эрэгтэй хүний цогцос олджээ
2021 оны 7 сарын 19
Дунд голд нас бараад удсан хүний цогцос байсныг цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгчээ.
ОБЕГ-аас мэдээлснээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Дунд голд цогцос байна гэсэн дуудлагыг өчигдөр 10:44 цагт хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 2.8 километр зам туулан 10:50 цагт очиход голд нэр, хаяг, нас тодорхойгүй, нас бараад удсан эрэгтэй хүний цогцос байсныг гаргасан байна.
Уг асуудлыг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
628936
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс