САЙН МЭДЭЭ: Тоглож байгаад сураггүй алга болсон 3 настай охиныг ОХУ-ын хилийн зурвасаас хилчид эсэн мэнд олжээ

2021 оны 7 сарын 17

Arslan.mn

Өчигдөр /2021.07.16/ Дорнод аймгийн нутагт тоглож байсан 3 настай охин сураггүй алга болоод ОХУ-ын хилийн зурвас орчмоос олдсон байна.

Тодруулбал, Дорнод аймгийн Баян-Уул сумын ӨвөрЭрээн багийн “Ульхан суурин” гэдэг газарт 25 хүн Баян-Уул сумын “Ульхан” суурингийн орчим зугаалж байснаас өчигдөр /2021.07.16/ өдрийн 11:00 цагийн орчим Э /3 настай, эмэгтэй/ тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 15:30 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Ингээд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Цагдаагийн тасаг, Хилийн 0207 дугаар заставын алба хаагчид, орон нутгийн иргэд мөн өдрийн 15:00 цагаас Э /3 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг ажиллагааг зохион байгуулжээ. Гэтэл мөн өдрийн 20:00 цагт ОХУ-ын Мангут хэсгийн Бүрэн эрхт төлөөлөгчийн газраас хилийн 840 дүгээр тэмдэгт орчмоос тухайн хүүхдийг тус улсын хилчид эсэн мэнд олсон тухай мэдээллийг өгсөн байна.

Иймд мэдээллийн дагуу Хилийн 0207 дугаар заставын ерөнхий жижүүрээр ахлуулсан бүрэлдэхүүн хилийн бүсэд очиж, тухайн хүүхдийг 23:00 цагт авчирч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
16
haha an post
wow an post
1
yay an post
3
sad an post
2
ouch an post
2
confuse an post
3
angry an post
5
628903
63 эможи

Зочин
2021-07-18 22:52
Hoorhii ewii dee. Ashguidee eruul saruul olon gej tom az zawshaan hilchided bayr hurgie.
Зочин
2021-07-18 02:20
Оросууд олж өгсөн байна даа.
Зочин иргэн
2021-07-18 00:45
Хилтэй тийм ойр газар юм байх даа. Яаж тэр нялх хүүхэд хил очив
Зочин
2021-07-17 12:50
Ээээ ашгүйдээ ямар гоё мэдээ вэ бүгдэд нь аз жаргал эрүүл энхийг хүсье
keyboard_arrow_up