Б.Баатархүү: Талийгаач Н.Байгальмаа Э гэх хүнтэй хамт амиа алдаагүй

2021 оны 7 сарын 17

Arslan.mn

Улаанбаатар хотоос Их Британийн нийслэл Лондон хот хүртэлх 12,000 км замыг гурван жилийн хугацаанд тэмээгээр туулах уртын аяллаа эхлүүлээд байсан дайчин бүсгүй Н.Байгальмаа өнгөрөгч тавдугаар сард золгүй байдлаар амиа алдсан.


Тэрбээр дэлхий дахиныг сөхрүүлээд буй коронавирусийн цар тахал, хилийн хоригоос шалтгаалан тэмээн аяллаа түр завсарлаж, өөрийн хувцасны “Тэмээ брэнд”-ийг үүсгэн байгуулаад удаагүй байхдаа ийн золгүй байдлаар амиа алдсан юм.

Тодруулбал, шөнийн 01.00 цагийн үед Нийслэлийн Налайх дүүрэгт таван ханатай гэр шатахад тэрбээр галд өртөж, амиа алдсан. Дуудлагын дагуу Онцгой байдлын албанаас 14 км замыг туулан ирж, галыг таван минут ажиллаж унтраасан ч, бүсгүйн амийг аварч чадаагүй аж.

-ТАЛИЙГААЧ АМИА АЛДАХААС ӨМНӨ ГЭРЭЭ ГАЛЛААГҮЙ БАЙСАН-

Бүсгүйг амиа алдах үед учир тайлагдаагүй олон эргэлзээтэй зүйлс байсан нь өдгөө олны дунд хэлэлцэгдсээр буй. Тухайлбал талийгаач амиа алдахаасаа өмнө гэрээ галлаагүй байсан гэх бөгөөд галыг хүн зорилготой тавьсан байж болзошгүй хэмээгдэж буй. Одоогоор талийгаачийн ар гэрээс бүсгүйн үхэлтэй холбоотой таамаглалыг дэвшүүлж буй ч, өдгөөг хүртэл албаны хүмүүс галын шалтгаан, талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлтийг танилцуулалгүй, нууцлаг хэвээр байлгаж буй. Энэ нь талийгаачийн ар гэр, цаашлаад иргэдийг төөрөгдүүлсээр байна.

Талийгаачийн хадам ээж, иргэн Э.Цэрэндолгор өдгөөгөөс гурван өдрийн өмнө цахим хуудастаа нэгэн ноцтой мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг татаад байна. Тодруулбал, тэрбээр өөрийгөө Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэст сэжигтнээр мэдүүлэг өгсөн, мөн энэ хэргийг санаандгүй хэрэг бус хэмээн үзэж буйгаа бичжээ. Түүнчлэн талийгаач амиа алдах үедээ ганцаараа бус иргэн Э гэх хүнтэй хамт нэг оронд хайлж амиа алдсан, урд өдөр нь маш их архидалт болсон хэмээх зүйлсийг эх сурвалжаараа дамжуулан мэдсэн тухайгаа бичсэн байв.

Харин талийгаачийн ээж Ж.Норжмаа хэлэхдээ хэрэг болох үед талийгаачийн хоёр охин гадаа харж байсан гэх бөгөөд тэрбээр гэрийн бүслүүрийг хэрчиж охиноо, хүүгийн хамт галаас чирч гаргасан хэмээжээ. Мөн талийгаачийн Э гэх хүнтэй хамт байсан гэх иргэн Э.Цэрэндолгорын мэдэгдлийг тэрбээр эрс үгүйсгэсэн бөгөөд тухайн өдөр гаднын хүн байгаагүйг нотлох хүмүүс бий” хэмээсэн юм.

 

-Б.БААТАРХҮҮ: ТАЛИЙГААЧ ИРГЭН Э.ЦЭРЭНДОЛГОРЫН БИЧСЭН ШИГ Э ГЭХ ХҮНТЭЙ ХАМТ БАЙГААГҮЙ-

Иймд бид уг эргэлзээтэй асуудлыг нэг талд нь гаргах үүднээс талийгаачийг амиа алдах үедээ ганцаараа байсан эсэх асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад:

“Шүүх эмнэлгийн болон галын дүгнэлтийг прокурорын зөвшөөрлөөр олонд танилцуулах журамтай. Иргэн Э.Цэрэндолгорын бичсэн шиг талийгаач Э гэх хүнтэй хамт байгаагүй. Энэ ташаа мэдээлэл. Цагдаа болон Онцгой байдлын алба хаагчид хэргийн газарт ажиллаж, талийгаачийн мэдээллийг танилцуулсан. Түүнээс хоёр хүн амиа алдсаныг нэг гэж мэдээлэх шалтгаан байхгүй” гэв.

Түүнчлэн талийгаачийн ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач Н.Байгальмаа амиа алдахын урд өдөр согтууруулах ундаа уугаагүй бөгөөд гаднын нөлөөтэй галд өртөж амиа алдсан гэв. Түүнчлэн албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар ч мөн талийгаачийн үхэл гаднын нөлөөтэй байх өндөр магадлалтай бөгөөд хэргийн газрын үзлэгээс санаатай гал тавьсан байж болзошгүй сэжүүрүүд олдсон тухай хэлсэн юм.

Эх сурвалж: eguur.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
628902
1 эможи

монгол хүн
2021-07-18 00:25
ямар үстэйч билээ хамаг байдгаа сошиалаар солиорч байдаг хуульгүй авгайг худал мэдээлэл тараасан олон түмнийг үймүүлсэн монгол жудагаа алдсаныг нь шалгаж хариуцлага тооцооч амерк энэ тэрээ нөхөр сүүдэртэй байсан нь хэнд хамаатай юм монголд толгой хорогдож хоол хороож шороо хөдөлгөж байгаа бол хуультай жудагтай байнаа өнгийн хиймэл үст хийсвэр сэтгэхүйтэй авгай гуай
keyboard_arrow_up