У.Хүрэлсүх, Ши Жинь Пин нар экспорт, импортын гацааг арилгахаар тохиролцлоо

2021 оны 7 сарын 17

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жинь Пинтэй утсаар ярьж импорт экспорын гацааг арилган худалдааг хэвийн үргэлжлүүлэхээр тохиролцлоо. 

Хоёр улсын төрийн тэргүүнүүд дараах асуудлуудаар тохиролцов. 


1. Хилийн боомтын нэвтрүүлэлтийг хэвийн болгох, цаашлаад Монголын талаас дэвшүүлж буй хамтын ажиллагааны төсөл, санаачилгыг дэмжиж, Монгол Улсаас бараа бүтээгдэхүүнийг илүү ихээр импортлоход хятадын тал бэлэн буйг БНХАУ-ын дарга Ши Жинь Пин онцлов . 

2. "Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд ахиц гарч буйг тэмдэглэж, ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийг урагшлуулахад аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ төрийн тэргүүн нар илэрхийлэв. 


3. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн цөлжилтийн эсрэг тэмцэх санаачилгыг бүрэн дэмжиж, цөлжилт, шороон шуургатай тэмцэх төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр болов. 


Төрийн тэргүүн нар цаашид ажил төрийн ойр хэлхээ холбоотой байж, цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараагаар биечлэн уулзахаар тохиролцов.

Эх сурвалж: zindaa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628897
1 эможи

ард
2021-07-17 20:01
юун хог хужаагиин бараагаа оруулж ирэх яаж хужаа короногооо арилгахаа яриул яасан юм малуудааа хужаа өгөрцы сонгингүй үхлэээ юу
keyboard_arrow_up