Туул голоос нэр, хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ
2021 оны 7 сарын 16
Өчигдөр /2021.07.15/ 10:05 цагт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Адам Ева” хөшөөний харалдаа Туул голд “Цогцос хөвж байна” гэсэн дуудлагыг Нийслэлийн онцгой байдлын алба хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 4 км зам туулан 10:25 цагт очиход нэр, хаяг тодорхойгүй, 35-40 орчим насны эрэгтэй хүний цогцос хөвж байсныг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлж өгсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
628891
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс