СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хийлдэг гудас хөмөрч, 21 настай эмэгтэй живж нас баржээ

2021 оны 7 сарын 16

Arslan.mn

Нийслэлийн Налайх дүүргийн нэгдүгээр хороо, Баянцагааны даваа гэдэг газар 7 хүн зугаалж байснаас “Туул” голд хийлдэг гудсан дээр 4 хүн хөвж байгаад гудас нь хөмөрч 1 хүн живсэн харамсалтай хэрэг гарчээ.

Улмаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид тус дүүргийн 11 дүгээр хорооны харьяат иргэн 21 настай эмэгтэй М-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 13:05 цагт иргэн М-ын цогцсыг олж, тус дүүргийн Шүүхийн шинжилгээний тасагт шилжүүлж өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
3
wow an post
yay an post
1
sad an post
37
ouch an post
3
confuse an post
4
angry an post
4
628886
52 эможи

keyboard_arrow_up