СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хийлдэг тоглоомоор тоглож байсан НАЙМАН НАСТАЙ ОХИН живж нас баржээ
2021 оны 7 сарын 16
Хэнтий аймгийн БаянОвоо сумын Сүмбэр багийн “Гүрэмын нуур” гэдэг газарт найман хүн зугаалж явснаас нууранд бага насны 3-4 хүүхэд хийлдэг тоглоомон дээр тоглож байгаад 1 хүүхэд живсэн харамсалтай хэрэг гарчээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны харьяат найман настай Д-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, “Гүрэмын нуур”-ын 2-2,5 метрийн гүнд 5 удаагийн шумбаж, Д-ий цогцсыг мөн өдрийн 20:00 цагт олж, тус сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлж өгсөн.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
10
2
3
628876
16 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс