Унгар улс Монголд 33 ширхэг амьсгалын аппарат бэлэглэхээр шийдвэрлэжээ

2021 оны 7 сарын 15

Arslan.mn

Унгарын Засгийн газар Монгол Улсад33 ширхэг амьсгалын аппарат бэлэглэх шийдвэр гаргажээ.

Энэ талаар Элчин сайд З.Батбаяр “Өнөөдрийг хүртэл олон л хурал зөвлөлгөөний шийдвэрийг хүлээж догдолж явсан. Гэхдээ өнөөдөрийнх шиг ингэтлээ холоос, ийм их цагийн зөрүүтэй хүлээж үзсэнгүй.

Унгар улсын ЗГ-ын өнөөдрийн хуралдаанаар Монгол улсын Элчин сайдын хүсэлтээр Монгол улсад 33 ширхэг амьсгалын аппаратыг бэлэглэх тухай шийдвэрийг гаргалаа. Ийнхүү аймаг бүрийн эмнэлэгт 1, дүүрэг бүрийн эмнэлэгт 1, бусад эмнэлэгт 3 гэж тооцоолсны дагуу 33 ширхэг LH8800 загварын амьсгалын аппарат тун удахгүй Монгол улсад ирэх нь. Хэдэн хоногийн өмнө амьсгалын аппарат авах боломжийн тухай ярилцлаа гэсэн пост оруулж байсныг Та бүгд санаж байгаа байх, тэгвэл тэр хүсэлтийг минь Унгарын ЗГ хүлээн авч, журмын дагуу ЗГ-ын хуралдааны шийдвэрээ гаргалаа.

Зах зээл дээр нэг бүр нь 45000-50000 орчим еврогийн үнэтэй энэхүү амьсгалын аппарат нь маш сайн загвар төдийгүй өөртөө компрессортой учраас тухайн эмнэлэгт өтгөрүүлсэн хүчилтөрөгч байхгүй тохиолдолд ч ажиллах боломжтой юм.

Яг одоо хамгийн ихдээ 2 долоо хоногийн дотор Монгол улсад авчрах боломжийг бий болгохоор ярилцаж байгаа болно. Ах дүү унгарчуудын маань бэлэг хамгийн хэрэгтэй цаг үед ирж буй учраас үнэ мөнгө ярих шаардлагагүй ч гэсэн (33х50000= 1650000 евро) ойролцоогоор 4,6 тэрбум төгрөгний үнэтэй байх нь.

Хамгийн гол нь садан төрөл Унгарын ард түмний сэтгэл шингэсэн энэхүү амьсгалын аппаратууд маань олон олон Монгол хүний амь насыг аварч, олон өвчтөний зовиурыг багасгах болтугай.

Тахлын эсрэг Унгар- Монгол хамтдаа тэмцэж, хамтын хүч, харилцан итгэлцлээр тахлыг даван туулахын төлөө зүтгэцгээе.

Ах дүү Унгарын ард түмэнд, Унгарын ЗГ-т баярлалаа” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
7
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628848
14 эможи

Иргэн
2021-07-16 06:52
Манай баячууд нэрээ хогын хүмүүс шүү хүнд үед улсдаа 1 ширхэг шипризний зүү өгчих сэтгэл бхгүй ашгийн татварыг 50% болгох хэрэгтэй
Бурзай2
2021-07-15 22:19
Мөнгөндөө хахаж үхмэрүүдээс ийм сэтгэл гарахгүйн сэтгэл гонсойлгох юмдаа
zochin
2021-07-15 14:04
Badarchin starailj hedii boltol ayvah uym bol doo
Зочин
2021-07-15 13:36
Батбаяр шиг элчин л Монголдоо хэрэгтэй бна АНУ томилсон бол сайхан үр дүн гарах байлаа
багш
2021-07-15 13:15
МАш хэрэгтэй ажил болжээ. Монголд амьсгалын аппарат шиг хэрэгтэй юм байхгүй болоод байгаа. Их сайн ажиллалаа.
keyboard_arrow_up