Ч.НОМИН САЙД, “ТИТАНИК” Г.ЦОГГЭРЭЛ, “ХЕРО” Б.БААТАР НАРЫН ЯДРУУХАН ХОРШИЛ

2021 оны 7 сарын 14

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрыг шинээр байгуулж, тэргүүн Л.Оюун-Эрдэнэ өөрийн багаа бүрдүүлсэн билээ. Тэдний дунд тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг ганц нэг сайдын томилгоо мордохын хазгай гэгчээр анхнаасаа л бүтэлгүйтсэн. Тодруулбал, шинэ тутам байгуулсан Соёлын яамтай болж, сайдаар нь Ч.Номинг томилсон билээ. Соёлын бие даасан яамтай болсондоо урлаг, соёл, утга зохиолынхон маань ихэд баярлан урамшиж, алга ташин хүлээн авсан. Гэвч удалгүй тэдний сэтгэл рүү ус цацаж, өдгөө бүр халаглаж, харуусахад хүргээд байна. Тодруулбал, түүхт ёс, уламжлал, зан    7/14/2021 Ч.Номин сайд, “Титаник” Г.Цоггэрэл, “Херо” Б.Баатар нарын ядруухан хоршил https://www.24tsag.mn/a/195428?fbclid=IwAR1xWx6AHkhy1hPZMNM25VUp9Uhf58fZrGuFEs01PJgd5_DRPq2PivqkL2Q 2/5  0  ЖИРГЭХ заншил гэх хэдхэн үгтэй Соёлын сайдын маань чанар чансаа ямархан гэдгийг “Титаник” Г.Цоггэрэл, “Херо” Б.Баатар нарын найруулсан наадмын клип харуулаад өгчихлөө. Ийм л тархи, зүрхтэй улс аж. Гэнэт л шамбааралдаж багширалдсан, салбаганасан олон хүн гарч ирж бужигнаад, тоос шороо босгоод, ядаж байхад хэдэн хүрэл баримлыг байсхийгээд харуулан “Би монгол хүн” хэмээх нь даанч ядруухан сэтгэлгээ. Монголчууд бид ёс суртахуун, хүмүүжлийг эрхэмлэдэг, яруу тансгийг шүтдэг, авьяас билэг нь ундарсан ард түмэн. Дуучид, жүжигчдээ сонгохдоо нуруу туруу, царай зүсийг ч шилж, сонгосонгүй. Гэнэтхэн л тулам булаацалдаж буй согтуу хөлчүү гэмээр залуус өлсгөлөн чоно шиг үмх мах булаацалдаж юуны нөгөө урлаг, гоо сайхан вэ. Соёлын сайд Ч.Номингийн шүүлтүүрээр энэхүү клип орсон байлтай. Тэрбээр Төрийн ордонд мэдэгдэл хийн, наадмын бэлтгэл ажил хэдийнэ эхэлсэн. Гэвч дараа жил хүртэл хойшлуулсан тул өнөөдрийг хүртэл авсан бичлэгийг эвлүүлэн та бүхэндээ наадмын бэлэг болгон барих болноо хэмээж байсан. Гэвч Ч.Номин сайд, “Титаник” Г.Цоггэрэл, “Херо” Б.Баатар нарын хоршил энэ. Ард түмнийг наадаж цэнгүүлэн баясгахаасаа илүүтэй олон хүнийг амаа барин гаслахад хүргэлээ. Өнгөрсөн 100 жилийн түүхэнд Баяр наадмыг анх удаа энэ жил өнжиж байгаа бол дээрх гурвалын ядруухан хоршил ч түмний элэг доог болон түүх болон үлдлээ.

Эх сурвалж: 24tsag.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
25
wow an post
4
yay an post
2
sad an post
26
ouch an post
8
confuse an post
8
angry an post
84
628831
183 эможи

Энэ нэг ЗГ нэг л бишээ
2021-07-17 03:49
Энэ засгийн газар огцорвол таарна! Ажлаа хийж чадахгүй хар малнууд. Салбагнасан баахан юмнууд юун кайп авах үзээд шууд сонин санагдсан. Оюунэрдэнийг овоо гайгүй залуу юмуу гэсэн пялдагдсан цүнх баригч байж ер нь явахгүйээ.
Зочин
2021-07-16 19:49
Номин барахгүйгээ хүлээн зөвшөөрч уучлал гуйгаад ажилаа өгвөл нэр хүнд нь өсөж цаашдын ажилиүйлсэд нь хэрэгтэй л байхдаа. Ингэж амьтаны амны зугаа болж улс орны соёл урлаг өв уламжлалыг сүйрүүлэх ямар хэрэг бна даа!
Зочин
2021-07-16 18:29
100 жилээрээ үзэж харах юмгүй үлдвэл түүхэнд муу нэр үлдэх биз! Түүх уламжлал мэдэхгүй хоосон хийрхэгчид хэцүү юмаа
Зочин
2021-07-16 18:28
За болиочээ. Чадваргүй мэдрэмжгүй хэдэн атаачид ямар ч хэцүү юм. Яг тамын тогоо үнэн юм. Хийсэн хүмүүстээ баярлалаа
Ука
2021-07-16 15:32
Дуучин Укагийн ард ягаан цамцтай хятад охин бүжиг биш нэг сонин далжигнаал байсан .Нээх хачин юугаа ч хийгээд байгаа юм.
Ука
2021-07-16 15:20
Дуучин Укагийн ард ягаан цамцтай хятад охин далжигнаал байсан.Тэр лав бүжиглээгүй яагаад ч байгаа юм яаг хятад
Ука
2021-07-16 15:20
Дуучин Укагийн ард ягаан цамцтай хятад охин далжигнаал байсан.Тэр лав бүжиглээгүй яагаад ч байгаа юм яаг хятад
Zochika
2021-07-16 14:06
Arai l erguu klip
Zichin
2021-07-16 12:39
Yah gej mungu ureed bgaan be,ene ZG ogzor
Зочин
2021-07-16 11:49
Мөнгөөр авсан сайд бүтэхгүйээ, татвар төлөгчдийн мөнгөөр тоглож байна.
Төсвийн мөнгө хайран
2021-07-16 00:39
Цогоо 20 сая төгрөгийн урамшуулал авсан гэсэн
өө
2021-07-15 23:29
баян аав нь охиндоо сайд гдг сэтэр зүүх нь чухал бж.яг дэлгүүрээс плаж худалдаж авдаг шигээ
Зочин
2021-07-15 19:20
Ард түмэн юм болгоныг ингэж муу талаас нь хардаг уу гэвэл үгүй шүү. 2015онд Наранбаатарын найруулсан наадмыг Монгол даяараа магтаж байсан. Би тэр жил гэр бүлээрээ наадмаар Солонгос явсан. Наадмын ирэхэд хүн болгон наадмын нээлтийг гоё сайханыг магтаж байсан. Үзмээр санагдтал хүн болгон яриад огшоод дээл өмсмөөр санагдсанаа хүртэл хэлээд байхаар өөрийн эрхгүй наадмын нээлт үзмээр санагдаж билээ гэж... энэ жил хөдөө яваад бас л клипийг нь гүйцэд үзээгүй байгаа боловч ард түмний ам үнэхээр муу байхаар үзэх сонирхолгүй л байна даа.
Цоггэрэл боль залилан
2021-07-15 12:01
Дүү нь гэж луйварчин залилан ш дээ Эрдэнэбилэг гэж
зориг
2021-07-15 12:00
боличмоор юмдаа тэр Цоггэрэл заль шуналын тулам монгол төр ямар өртэй юм бэ. чхдваргзй сэтгэлгүй. Ах дүүс нь гэж залилан луйврынхан
Уншигч
2021-07-15 10:42
Соёл ч хэцүүхэн л байх шиг байна. Хүүхдийн номын өргөөг нэг ч өдөр төрийн албанд ажиллаагүй нэг хүүхэн самарч байна. Ажилтнууд эхлээд ингэж ажиллана, нэг талаар төрийн албан, нөгөө хүүхэд багөчуудад соёлын үрийг хүртэжх уурхай гэдэг талаөс нь учирлаж үзээд аргаа барахдаа соёлын яам, төрийн албаны зөвлөлд хүсэлт гомдлоо гаргасан боловч таг чиг. Би намын томилгоогоор ирсэн хүн гэж цээжээ дэлдсэн энэ захирлыг яаана вэ?
Шуналын тулам
2021-07-15 09:42
2020 оны анхны цахим наадам гэж үзэхэд их л сонин содон санагдаж билээ. Анхны юм алдаа дутагдал байлгүй яахав гээд тоохгүй өнгөрсөн. Харин энэ жил нэг л бишээ. Санаа нь гоё юм шиг хэрнээ сонгосон хэд хэдэн уран бүтээлчид арай бишээ. Өв соёлоо дээдлэх биш доош нь татаад хаясан даа. Ингэж хий дэмий мөнгө үрж байхаар хүчилтөрөгчийн аппарат авчихгүй дээ гэж халаглан үзлээ.
Нааад
2021-07-15 09:09
Хүн үзэх нь байтугай амьтан ч үзээд айхаар юм бн лэ
Зочин.
2021-07-15 08:37
Өчнөөн олон мэргэжлийн дуучид байхад Алтаншагай ч юув.херо баатар 2 хүний яриа найруулөхаас хотол түмний баярыг найруулах хүн биш нь харагдлаа.нээлт өөрөө хошин шог болжээ.харамсалтай.
Зочин
2021-07-15 02:17
Өө хөөрхий сайд минь киногоо Баатар мэт арын хаалганы хүмүүстээ өгвөө. Кино хийсэн жинхэн даруухан билэг авьяастанууд бгаа шүү.
Зочин
2021-07-15 00:57
Хужаагийн эрлийз Хэрээ Баатар хурлийз Оюун-Эрдэнэ 2 гахай энэ улсыг сүйрүүлнэ шүү!!!!
Монгол хүн
2021-07-15 00:29
Дэлхийн монгол туургатны өв соёлоос оруулах гэж хичээсэн л бна. Өөрсдөө өв соёлоо мартчихаад битгий бүхнийг харлуулаад бай. Сүхбаатар аймгийн үзэмчин ястны бөхийг Өвөрмонгол гэж андуурахаа боль. Та нар 50-иад оны баримтат кино үзээрэй.
Зочин
2021-07-14 23:58
Түүхээ ч мэддэгүй соёлын сайд онигоо. Баатар бол бүүр ойлгмжтой хэдэн арван жил сайд дарга нараас дутхааргүй улсаас мөнгө идэж байна!
Зочин
2021-07-14 23:44
Хятадад уусгах бодлого уу?
Зочин
2021-07-14 23:29
Дэлхийн монголчууд энэ концертыг үзэж байгаа.арай дэндүү муу хийжээ.соёлын яам холбогдох хүмүүс хь хянаж нягталдаггүй юмуу.номинг огцруулах хэрэгтэй.гаргасан зардлыг нь найруулсан хүмүүсээр нь төлүүлбэл таарна.
М
2021-07-14 23:16
Наа соёлын яамаа татан буулга хужаа дүрэмт хувцас өмссөн хаанах н мэдэгдэхгүй толгойтой ийм яам бснаас бгаагүй н дээр
Ариунаа
2021-07-14 23:00
Ёстойл галзуу хүний өдрийн тэмдэглэл гэж энэ жилийн наадмын клипыг хэлэх бодитоор эхлээгүй нь яамайдаа.Ард түмнээсээ илүү төр засгийн юм мэддэггүй удирдлагууддаа тааруулжээ.Оролцож бгаа хүмүүс нь бүгд мансуурчихсан муу гэлтэй харагдаж бна.Ёстой муу зохион байгуулж найруулсан бна гэж хүмүүсийн шүмжилэх нь аргагүй бна шүү.
Зочин
2021-07-14 22:59
сарлаг хүйтэн хошуутай балай сайдын балаг
Зочин
2021-07-14 22:30
херо Баатар хүрэлсүхтэй их сүжирхэж бна да нэг л өдөр л энэ 2 аймаар муудөлцана даа
Зочин
2021-07-14 22:21
Тэр укагийн сүүлийн үеийн клипнүүдэд өмсөөд бгаа эрээн мяраан хувцаснууд дандаа хятад загварын хувцас өмсөөд бхынмаа. Ямар хүний зохиосон хувцас юм бэ. Манай монгол үндэстэн дотор тм хувцас л лав бхгүй. Хятад кинон дээр л ийм эрээн хөвөнтэй хувцас өмссөн юмнууд харагдаад бдагын.
irgen
2021-07-14 22:20
Nomin anh hichneen demjij bvaa ghdee neg l yvahaarguim bna. huviin hevshildee huviin munguur uu ymaa hiisen dr bh.
Зочин
2021-07-14 22:03
Яаж сэтгэхээрээ ийм юм хийдэг бнаа, энийгээ тэгээд сонтэнт инноваци эн тэр гэх баых даа.
Зочин
2021-07-14 21:43
Соёл гэж юу болох, соёл нь ард түмэнд яаж нөлөөлж, тэдний бодол санаа, сэтгэл зүрх, хүсэл тэмүүлэл, зорилго, алс хэтийг илэрхийлдэг гэдгийг мэдэх хэрэгтэй. Мэддэг хүн Соёлын сайд байвал соёлоосоо ичих хэрэг гарахгүй. Монголчууд уул нь сайхан соёл, жудагтай л юмсан даа!
ГУТААСАН ГУТААСАН
2021-07-14 21:35
СОЁЛЫН ЯАМТАЙ БОЛСОН Ч ШАЛ ДОРДОВ. БҮТЭХГҮЙ ЭЭ
Зочин
2021-07-14 21:05
Хошиг шогчин Баагий салбарлаж дуулаад ай.
Зочин
2021-07-14 21:04
Сарлаг унасан бацаан хүчин хийх гээд байна даа янз нь
zochin
2021-07-14 20:41
Нохойн жогорхой боллоо
Зочин
2021-07-14 20:38
Тулам булаалдах монгол тоглоом уу, бас наадамтай холбоотой юу.
иргэд олон түмэн,
2021-07-14 20:29
Хүн мундсан бишдээ,төрийн сайдын нэр хүндийг ингэж ч унагаах гэж,иймэрхүү сайдуудтай ЗГ :чдээ хол явахгүйдээ
Зочин
2021-07-14 20:17
Найруулагчийн шалиг санаа их байна
Зочин
2021-07-14 20:13
Титаник Цогоо ямаршуухан юм хийсэн бэ
Зочин
2021-07-14 19:59
Соёлын Яам сайдаа солих хэрэгтэй. Найзан дундах найраа юу аль эсвэл өнгө мөнгөний наймаа юу гэлтэй анхнаасаа гарч ирэхдээ л Баттулгатай холбоотой гарч ирсэн... Айлын эрх хүүхэн гэртээ аав ээждээ л эрхэл...
Зочин
2021-07-14 19:24
Арай дэндүү юмаа хайран зардал хөрөнгө тэрний оронд бүр
Зочин
2021-07-14 19:17
Завсраар нь гарч байгаа зүйл сөнөсөн ертөнцүү юу вэ эсвэл монгол ингэж сөнөнө гэж байгаамуу үзэхээс зүрх зүсэж элэг эмтэрмээр
Халаглал
2021-07-14 19:06
Хувийн төсөвөөр бүтээсэн бол тэгэж бгаад сайруулах биз араы арай гэж бодогдоно. Улсын төсөвөөр бол үнэн халаглахаас яахөв дээ. Еоөнхий агуулга нь дайны дараа ард иргэд нь соёлтой соёлгүйг ялгах чадваргүй болж сэтгэлзүй галзуурчээ гэдгийг харуулаад бгаа юмуу даа.
Зочин
2021-07-14 19:05
Наранбаатар мундаг найруулдаг шүү
Иргэн
2021-07-14 18:59
Элэг авмаар хачин хөгийн юм хийжээ.Болио улсын мөнгө идэхээ боль.Ийм болохоор л ард түмэн эсэргүүцээд бсан шүү дээ.
Zochin
2021-07-14 18:36
Хэдэн салбаганасан согтуу халамцуу хачин юмнууд юу дуулаад юу ч бүжиглээд бгаа юм ёстой ой гутмаар блаа түвд юмуу хаашаа юм сарлагыг мориноосоо илүүд үзэад юу ч болоод бгаа юм соёлын сайд гэх энэ хүүхэнд монгол улсын соёл урлагийн тухай ямарч ойлголт алга ажлаа өгвөл таарна
Зочин
2021-07-14 18:28
Байс хийгээд л нэг буудалцаан болсон хар хүрэн баримал .Ёстой сэжгийн муу ёрын юм .Их монгол түмний баяр цэнгэлийг доромжлоод байна уу
Гутрал
2021-07-14 18:25
Хөх тэнгэрийн доорхи хүчирхэг түүхийн эзэд байсан монголчууд Хүрэлсүхийн үед хөгөө хөлдөө чирэх юм даа.Энэ контёнтыг харахаар дэлхий олон түмний өмнө тэр тусмаа дэлхийн монголчуудын өмнө ичиж байна.МАН нэртэнгүүд ямар ичих булчирхай байх биш.Хайран агуу их түүх
Зочин
2021-07-14 18:25
Өвөр монгол бөх,өвөр монгол дуу,өвөр монголын бужигнаан самуун ер нь юу болоод байнаа????
засс
2021-07-14 18:24
хужаа хувцас монгол соёл биш новшийн хүүхэн номин
ногоон
2021-07-14 18:22
зуун сэдэв гэж ярихад оюунгэрэл соёлыг хамгийн улс төржүүлэ араг яс болгосон байж бла бла огиудас
Чимгээ
2021-07-14 18:20
Соёлын сайдыг мэргэжил боловсролын түвшинтэй түүхч судлаач хүнээр солимоор Улсын нүүр царайг мөнгөөр биш боловсролын түвшингөөр нь туршлагаар нь дүгнэж сонгон шалгаруулж болоогүй юм уу..... Соёлын яамны сайдын босгыг даанч дээ гэмээр хүнээр босго давуулчихлаа даа.... Сайд бодох биз дээ....
Зочин
2021-07-14 18:11
Арай л дэндүү байна лээ дээ. Бүх зүйл нь. Сараа гэхэд л баруун монгол уужины дотор халх дээл өмсчихсөн ч байх шиг, дуугаа буруу дуулаад. Яагаад ийм сэтгэлгүй, оролдсон юм хийдэг юм бэ? Ганцхан л жишээ энэ шүү дээ,
Зочин
2021-07-14 18:05
үнэг мэт өчүүхэн Ерөнхий сайдыг хярс мэт сайд дагамой. монголын эмгэнэл.
Зочин
2021-07-14 17:54
Түүх соёлоо мэддэг мэргэжлийн хүмүүсээр Соёлын яамыг бүрдүүлэх хэрэгтэй .
Соёлын сайд огцор
2021-07-14 17:45
Ёстой түй чёрт л гэж хэлмээр балай гажиг элий юмнуудын цуглуулга.нөгөө урлаг соёлын одууд дуучид жүжигчид чинь хаачваа.очиж очиж алтаншагай дуулаад байхдаа яадаг юм.юун өвөрмонгол бөхчүүд вэ.халхын сайхан ханагар бөхчүүд маань хаачваа.номин сайд хэзээ ч ажлаа сурахгүй ээ.огцроочээ.ичээчээ.
Монгол
2021-07-14 17:40
Наадмаар яагаад сарлагууд гарч ирдэг болчихвоо найруулагч гэдэг хүн үнэн сэтгэхүй чадвар дорой юмаа жүжигчид чинь бүгд согтуу юмуу хөгжилтэй байлгүй л яахав гэхдээ иим ч бишшүү сайхан дуучид залуучууд их л биидээ байдаг л ариунаа сараа болимоор юмаа чааваас гэж ..... .
Zochin
2021-07-14 17:35
Ene teneg avgaig hurdan solij uur mergejliin hun tavi.uneheer uilahuu ineehuu utamshig.
Сувснууд д бна
2021-07-14 17:35
Оюунэрдэнэ өөрөө сул сувс болохоор баг нь чадваргүй пялдагуудаар дүүрэх юм даа.
Ахмад
2021-07-14 17:34
Наранбаатарын найруулсан наадмын тоглолтыг огшиж уйлж бахархан үздэг байлаа гэтэл энэ одоо юу вэ ёстой хог юмаа ядаж хормой сөхөөд байдаг чааваас ингэж сэтгэх ч гэждээ иим л тархины хөгжилтэй том толгойтууд байна даа арай арай юу хиичих вэ та нар......
Зочин
2021-07-14 17:24
Соёлын сайд гэж арай бишээ. Энэ хүн яам салбарт гай чирж хойш татлаа. Сайд хийчих хүн зараас аваад байгаа. Энэ хүүхэн саналаараа огцорч Монголчуудад сэтгэл гаргаачээ.
зочин
2021-07-14 17:22
"сайд" хэмээгдэгч энэ хүүхэн өөрийн хүсэлтээр ажлаа өгөөч ээ. Чаддаг, бодлого боловсруулдаг хүнд нь өгвөл улсын хөгжилд нэмэртэй байна.
Зочин
2021-07-14 17:16
Өвөрмонгол бөх шиг хадаг тууз уяж үсэрч нтр, согтуу дээлиэй бачка л тэнд алцагнаж дарвалзаад шал золбин тэнэг юм хийчихсэн. Доромжлоод бгаамуу? Энэ эргүү балай соёл моёл гэсэн худлаа гуншинтай балай вагай онцгой юм сэддэггүймаа гэхэд өмнөх шигээ л ердийн энгийн нээлт хийчкү. Ёстой үзхээс ч ой гутам
zochin
2021-07-14 17:14
chairan mongo uren taran chiisen , taliinch gesen ene 3 avach estoi. Said avgai er ajillaj chadachgui bna, deer n ter buduun targan Baatar mongiin saaj zuvchuuldag um schigee.
Зочин
2021-07-14 17:14
Номин сайдаа... Ажилаа өгөө, чи бол урлага соёлын хүн биш, монголын түүхээ ч сургуульд сайн үзээгүй хүн шүү дээ, аавынхаа бизнесийг авч явахаа бод. Зайгаа тавьж өг.
Зочин
2021-07-14 17:14
Номин сайдаа... Ажилаа өгөө, чи бол урлага соёлын хүн биш, монголын түүхээ ч сургуульд сайн үзээгүй хүн шүү дээ, аавынхаа бизнесийг авч явахаа бод. Зайгаа тавьж өг.
Зочин
2021-07-14 17:12
Таарсан таар шуудайнууд ниилж ёстойл гутаалаадаа
Зочин
2021-07-14 17:08
Номин сайдыэн оронцгоо өөрийнхөө чаддаг юмаа хиий сайдад чини толгой хүрэхгүй юм бна соёлын сайд чамд зиич тохирохгүйнээ
Mongol huu
2021-07-14 17:05
Ene hunii aaw ch dee, hulih gar gadgiin olon humuus medne… ern bol hamtragch nar n bugd tiim bodoltoi yawdag!!! Zugeer l deeremdeed, luiwardaad yawdag gedgiin dor hayaj Selenge nutgiinhan helne!!! Ter sanguudyg huu hamsan hun gedgiin barimttaigaar bid harj l baisan… terentei holbootoigoor setguulch zaluug shuuhed ugsun ch uuruu yalgdsan geed muuhai tuuh ikhtei hun shuu!!! Buteen baiguulagch hun hulgaich baidaggui, harin hulgain munguuruu buteen baiguulagchiin durd togolj baigaa hun chin luiwarchin biz dee?
Зочин
2021-07-14 16:55
Утга учиргүй бужигнаан болов хийгээгүй нь дээр бсн юм
Зочиг
2021-07-14 16:45
Яг л тийм юм боллоо ҮНЭХЭЭР СОЁЛ УРЛАГ ГЭДГИЙГ АНХ УДААГАА Л ГУТАР Ч ХАРУУС Ч ҮЗЛЭЭ ЭНЭ БОЛ МАШ ТОМ АЛДАА ШҮҮ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ УРЛАГ СОЁЛ УТГАА АЛДАЖ ТӨРИЙН УЛСЫН НААДАМЫН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ГЭХЭД АРАЙ ЮМАА ХАРАМСАЖ БАЙНА СОЦ ҮEИЙН УЛС ТӨРИЙН ТОВЧОО БОЛ СОЁЛЫН ЯАМЫГ ТАТАН БУУЛГА Л ГЭХЭЭР БОЛЖЭЭ
Зочин
2021-07-14 15:44
Тэр эхлэлийн хүрэл барималуудыг гаргаж байгаа нь нөгөө аймаар Пентхаус киноны эхлэл шиг эвгүй бэлэгдэл үгүй онцгүй сонин болсон мөн дуу болгоны ард ижилхэн зохиомжгүй салбаганасан бүжиг шиг юм харуулах юм түрүү жилийнх бол гоё болсон
Зочин
2021-07-14 15:40
Ноднин Баянхонгорын наадмыг сарлаг түйвээсэн,энэ жил улсын наадмыг бас л сарлаг.....муу ёр байхоо
Зочин
2021-07-14 15:37
энэ нэг хэдэн юм сарлагаа унаад тэнэж бөйвал таарна. Улс, аймгийн наадамд сарлаг их оролцуулдаг болждээ сайны ёруу ,мугийн ёруу
Ичимхий
2021-07-14 15:36
Арай дэндүү хогийн сэтгэждээ сэтгэл алга нэг бол сураг алдарсан екөд ёсолгоо болговуу тааруулвуу
иргэн
2021-07-14 15:24
Бухэл бутэн концерт нь овор монгол дуунууд овор монгол бохиин дэвэлт ямар ч найруулгагауй самраа Ундэснии бар наадмын тоглолт тэр дундаа 100 жилиин ойн концерт ямар утгыг харуулаад байгаа юм бэ Иргэдииг басгахаасаа бур стрестуулмээр мэдрэл муутай хумуус найруулсан юм боловуу эсвэл хятадчилах гээд ядчихсан юм л шууд бодогдлоо
Irgin
2021-07-14 15:13
Erunkii saidiin ah guugee bodohgui mongo l bodoj. shudrara ar ubriin haalgagui bahiig boditoi barlmttai haryylab. Haramsaltai bna.
Зочин
2021-07-14 14:53
Аливаа зүйл хоёр талтай. Олны хүч оломгүй далай.
Зочин
2021-07-14 14:21
Жил болгон бүдүүүг бацааны кино үиг урт клип үздэг боллоо. Өөр. Онголт, өөр найруулагч Монголд байхгүй юу үнэхээр?
Цоггэрэл гэж шуналын тулам
2021-07-14 13:58
Хөгийн гар. Наадмын үзүүлбэр гэж хачин муухай юм.
Мичмаа
2021-07-14 13:56
Мичмаа
keyboard_arrow_up