Баасан гарагт Засгийн газрын хуралдаан болно

2021 оны 7 сарын 13

Баасан гарагт Засгийн газрын хуралдаан болно

Энэ сарын 16-ны баасан гарагт Засгийн газрын хуралдаан болно. Хуралдаанаар дельта вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор гаднаас ирэх иргэдээс түргэвчилсэн шинжилгээ авах эсэх, дельта вирус бүртгэгдсэн орнуудаас нислэг хүлээн авах гэх мэт асуудлыг хэлэлцэнэ.

Шадар сайд С.Амарсайхан өчигдөр Ерөнхий сайдтай уулзах үеэрээ манай улсын нийт хүн амын 55 хувь нь бүрэн тундаа хамрагдсан ч вакцинжуулалтыг идэвхжүүлэх шаардлага бий гэсэн юм.

Авлигын индексийг бууруулах Засгийн газрын үндэсний комисс байгуулах болжээ. Одоогоор манай улс авлигын индексээр 111 дүгээрт байгаа юм. Үүнийг хоёр оронтой тоо бууруулах зорилтыг Засгийн газраас дэвшүүлсэн. Шинээр байгуулах комисс анхан, дунд шатны төрийн албан хаагчдын авлигын хэргүүд дээр төвлөрч ажиллана гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэв.      

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628813
2 эможи

Зочин
2021-07-13 18:49
Сэргэлэн багш муу хулгайч
keyboard_arrow_up