ТАНИЛЦ: Энэ долоо хоногийн цаг агаарын төлөв

2021 оны 7 сарын 13

Arslan.mn

2021 оны 07 дугаар сарын 12-ноос 07 дугаар сары 19-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ 7 хоногт ихэнх нутгаар ялангуяа нутгийн өмнөд хэсгээр аагим халуун байна. Ихэнх нутгаар халалтын улмаас дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орж болзошгүй тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас: 12-нд нутгийн зарим газраар, 13-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16,17-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 18-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,19-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Нутгийн өмнөд хэсгээр халуун байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
1
angry an post
2
628802
6 эможи

keyboard_arrow_up