НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын энэ сарын 20-нд олгоно
2021 оны 7 сарын 13
Сангийн сайдын тушаалаар НӨАТ-ын буцаан олголтыг 2020 оноос эхлэн улирал тутамд олгодог болсон. Ингэхдээ I улирлынхыг оны 4 дүгээр сард, II улирлын буцаан олголтыг 7 дугаар сард, III улирлынхыг 10 дугаар сард, IV улирлын буцаан олголтыг дараа оны 1 дүгээр сард олгодог болсон.
Тэгвэл НӨАТ-ын энэ оны II улирлын буцаан олголтыг энэ сарын 20-нь буюу 2021.07.20-ны дотор олгоно.
Энэ оны эхний улиралд 1, 023, 235 иргэнд 40.6 тэрбум төгрөгийг буцаан олгоод байгаа бол НӨАТ-ын ээлжит сугалааны тохирол энэ сарын 18-нд болно. Иргэдийн 06-р дугаар сарын 1-30-нд худалдан авалт хийсэн И-баримт цахим системд бүртгүүлсэн баримтууд хамрагдах бол энэ удаагийн тохирлын супер шагнал 20 сая төгрөг байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
628794
2 эможи
Ariunbat
2021-07-14 04:00
NOAT.n bustsaan olgoltoo jiliin etsest tsagaan sariin omno tavisan dr bnle. Ulirald tavihar yu ch mddgdhgu alga boldg. Harin boond n tavihar ovoo hdn tugrug bold heregtei yumnda zartsuulj blhor haragddag.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс