“Токио-2020”-д оролцох чөлөөт бөхийн шигшээ багт хувцсыг нь гардуулжээ

2021 оны 7 сарын 11

Arslan.mn

Токио хотноо 2021.07.23-08.08-ны хооронд зохион байгуулагдах зуны XXXII олимпын наадам эхлэхэд 13 хоног үлдлээ. Олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдад албан ёсны хувцас хэрэгсэл болон оролцогчийн мандат гардуулах үйл ажиллагаа үргэлжилж байна.

Энэ удаад Монголын чөлөөт бөхийн шигшээ баг тамирчдад БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ж.Түмэн-Аюуш, Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Гансүх нар олимпод оролцогчийн мандат болон хувцас хэрэгслийг гардуулан өгч, амжилт хүслээ.

Энэ удаагийн олимп, паралимпын наадамд оролцох Монголын баг тамирчид, дасгалжуулагч нарт 13 багц хувцас хэрэгсэл олгож байгаагийн 8 багц нь үндэсний брэнд Michel Amazonka бол 5 багц хувцас нь Японы алдарт Мизүно брэндийнх юм.Токио-2020 олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд Э.Бэхбаяр, Т.Тулга, М.Лхагвагэрэл, Ц.Намуунцэцэг, Б.Болортуяа, Б.Хонгорзул, Х.Болортуяа, С.Батцэцэг, О.Бурмаа нар шигшээ багийн дасгалжуулагчдын хамтаар оролцоно. Тэд Төв аймгийн Эрдэнэ суман дахь бэлтгэлийн баазад ногоон бүсийн бэлтгэлээ үргэлжлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628758
0 эможи

keyboard_arrow_up