СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хоёр иргэн голд автомашинтайгаа урсаж амиа алджээ

2021 оны 7 сарын 10

Arslan.mn

“Сэлэнгэ” мөрөнд хоёр иргэн осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг цагдаагийн байгууллагаас өчигдөр /07.09/ өдрийн 15:09 цагт аймгийн онцгой байдлын газарт ирүүлжээ.

“Сэлэнгэ” мөрний эрэг дээр 10 хүн зугаалж байснаас тус аймгийн харьяат иргэн 58 настай, эрэгтэй Д, 50 настай, эмэгтэй Н нар нь "Ниссан Экстрал" загварын суудлын автомашинтай явж байсан бөгөөд сураггүй болжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн газрын алба хаагчид, алба хаагч, мөн өдрийн 17:50 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 17:40 цагт иргэн Д-ийн цогцсыг /осолдсон газраас хойд зүгт 1 км-т/ нь “Сүмийн булан” гэдэг газраас олж, тус аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж өгсөн.

Иргэн Н-ийг тус сумын “Суварга-Уул” гэдэг газраас “Орхоны гүүр” гэдэг газар хүртэл 18 км-т завиар урсаж, голын эрэг дагуу 6 км-т автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:00 цагт түр зогсоосон. Өнөөдөр өглөө /07.10/ 05:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628755
0 эможи

иргэд олон түмэн,
2021-07-11 16:22
Хулль хяналтынхан ёстой чамлахааргүй хэлж сануулах юм,манайханы хэнэггүй тоомжиргүй зан л ийм байдалд хүргэх юм,арайчдээ даан ч дэндүү хэнэггүй юмаа
Зангараг
2021-07-11 12:10
Ийм насанд тийм болчимгүй үйлдэл хийж байдаг болоогүй, боловсроогүй байна даа мongolian foolish people.
зочин
2021-07-10 17:46
анхааруулаад л байхад голд машинтайгаа эсвэл согтуу ороод үхээд байх юм аминаасаа уйдман хүиүүс байдаг юм болов уу
keyboard_arrow_up