БЗД: Тусгаарлах байранд эмчлүүлж буй иргэдэд “Арбидол” эмийн багцыг хандивлалаа

2021 оны 7 сарын 09

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, JCI централ салбар байгууллага, Ач Үр ХХК хамтарч “Арбидол” эмийн багцыг хандивлалаа.

Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос дүүргийн хэмжээнд 4 байршилд тусгаарлах байрыг ААН-үүдтэйгээ хамтарч ажиллуулж байна. Тусгаарлах байранд өнөөдрийн байдлаар 680 орчим Коронавирусын халдвартай иргэд сайн дураараа хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд эмчилгээ хийхэд эмийн хүрэлцээ тааруу байгаа талаар эмч, эмнэлгийн ажилтнууд хэлж байна.

Тэгвэл УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын түр хорооны дарга Энхтайваны Бат-Амгалан, JCI Central салбар байгууллагын ерөнхийлөгч Г.Тэлмэн, Ач Үр ХХК-ууд хамтарч “Далайд дусал нэмэр”, No one behind left, together буюу “Хэн ч ард хоцрох ёсгүй, хамтдаа” төслийн хүрээнд иргэдийн эмчилгээнд нэн шаардлагатай 15 сая төгрөгийн үнэ бүхий “Арбидол” эмийн багцыг хандивлалаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хэлэхдээ “Цар тахлын амаргүй нөхцөл байдалд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, тусгай чиг үүргийн ажилтан алба хаагчдаа Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд дэмжиж ажиллаж байгаа. Эхний ээлжинд миний бие өрхийн эрүүл мэндийн төвд шаардлагатай автомашины асуудлыг шийдвэрлэсэн. Харин дараа нь Цагдаагийн алба хаагчдыг дэмжих зорилгоор Баянзүрх дүүргийн ИТХ, ЗДТГ-тай хамтарч мотоциклийг шийдсэн байгаа. Цаашид цар тахлын эсрэг анхан шатанд бүх хүчээ дайчлан, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй тусгай чиг үүргийн ажилтан алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх тал дээр онцгой анхаарна” гэлээ.

Харин Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ “Цар тахлыг бид иргэд, аж ахуй нэгжүүдийнхээ хамтын хүчээр давж гарч чадна. Нөхцөл байдал амаргүй байна. Фронтод ажиллаж байгаа тусгай чиг үүргийн ажилтан алба хаагчид хүртэл халдвар авч байгаа. Ийм хүнд үед бидний ажлыг дэмжиж, тусалж буй УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан болон JCI Сentral, Ач Үр ХХК-ийн хамт олонд баярлалаа. Сайхан цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Эцэст нь JCI Central байгууллагын ерөнхийлөгч Г.Тэлмэн хэлэхдээ “JCI Central салбар байгууллагаас No one left behind, together” буюу “Хэн ч ард хоцрох ёсгүй, хамтдаа” төслийг хэрэгжүүлж байгаа. Бид цар тахлын хүнд хэцүү нөхцөлд иргэддээ бага ч гэсэн дэм болох үүднээс ажиллаж байна. Бидний бага ч гэсэн өгч буй эмийн багц дэм тус болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

JCI CENTRAL байгууллага нь 70 жилийн түүхтэй бөгөөд Монгол Улсад үүсгэн байгуулагдаж, олон нийтрүү чиглэсэн ажлыг 30 дахь жилдээ хийж байна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628719
0 эможи

Пп
2021-07-09 16:06
Харин энэ БатАмгалан гишүүн гэдэг чинь овоо гайгүй хүн үү
keyboard_arrow_up