Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм хэрэглэгчдийн дийлэнх нь 18-30 насныхан байна
2021 оны 7 сарын 09
УЕПГ-аас мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эмийг ууль бусаар ашиглах гэмт хэрэгт 18-30 насныхан голдуу холбогдсон талаар мэдээллээ.
Тус төрлийн 174 хэрэгт прокурорын байгууллагаас хяналт тавьж, 80 хэрэгт буюу 66.6 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Энэ төрлийн хэрэг өмнөх оны мөн үеэс 23.3 хувиар буурчээ. Мөн гэмт хэрэгт холбогдогчдын 2.2 хувь нь 17 хүртэл, 67.4 хувь нь 18-30 хүртэл, 30 хувь нь 31-44 хүртэл 3.4 хувь нь 45-аас дээш насныхан аж. Үүнээс 89.3 хувь нь эрэгтэй, 77.5 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй залуус байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
628700
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс