СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Насанд хүрээгүй охиноос нүцгэн зураг бичлэг өгөхийг шаардаж, дарамталсан ноцтой хэрэг гарчээ

2021 оны 7 сарын 09

Arslan.mn

Эрүүгийн цагдаагийн албанаас цахим гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ.

ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа н.Тайван хэлэхдээ “Гэмт этгээдүүд хуурамч хаяг нээн насанд хүрээгүй охидтой танилцах, хүүхдийг хууран мэхлэх, өөртөө дасгах, заналхийлэх зэргээр бэлгийн харьцаанд оруулах, садар самууныг сурталчилсан зураг бичлэг явуулах, насанд хүрээгүй хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэх зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд цагдаагийн байгууллагад бүртгэгдэх боллоо.

Тухайлбал, иргэн Б гэгч нь хохирогчтой хуурамч хаягаар харилцах, хүүгүйгээр мөнгө зээлнэ хэмээн мэхэлж, барьцаанд нь нүцгэн зураг, бичлэгийг нь авчээ. Улмаар зураг, бичлэгээр нь насанд хүрээгүй хохирогчийг айлган сүрдүүлж, өөрийн эрхшээлд оруулсан байна.

Улмаар дахин зураг бичлэг өгөхийг шаардаж, дарамталсан ноцтой хэрэг гарлаа. Мөн хохирогчын нүцгэн зураг, бичлэгийг хаалттай группүүдэд тараасан гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
628699
1 эможи

keyboard_arrow_up