СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Машин шатсаны улмаас нэг иргэн хөнгөн түлэгджээ

2021 оны 7 сарын 09

Arslan.mn

Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нэгэн орон сууцны гадаах зогсоолд суудлын автомашин шатсан тохиолдол өчигдөр өдөр болсон.

Энэ тухай дуудлагыг онцгой байдлын алба өчигдөр 13:22 цагт хүлээн авснаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 13:30 цагт очжээ. Тухайн үед иргэн Г-ийн “Приус-20” загварын автомашин шатсаны улмаас иргэн Ц-ийн “Приус-20” загварын автомашин, иргэн Б-ийн “Приус-41” загварын автомашин, иргэн С-ын “Королла” загварын автомашин, иргэн О-ын “Харриер” загварын автомашин тус тус өртөн шатаж байсныг алба хаагчид 20 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт нэг иргэний хүзүү, нурууны хэсэг бага зэрэг түлэгдсэн байсныг нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн тасагт шилжүүлэн өгчээ.

Одоогоор галын шалтгаан эцэслэн тогтоогдоогүй байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
628692
2 эможи

keyboard_arrow_up