МУСТА, Хөөмийбит жанрыг санаачлагч Б.НАРАНДЭЛГЭРИЙГ Монгол Улсын Соёлын элчээр томилов

2021 оны 7 сарын 09

Arslan.mn

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлч, СТА Бямбаагийн Нарандэлгэрт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг өнөөдөр гардуулж өгөв.

Соёлын элчээр шинээр томилогдсон Б.Нарандэлгэр нь монголын үндэсний биет бус өв болох хөөмий, цуур, хэл хуурыг олон улсад сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа бөгөөд монгол уламжлалт хөөмийг битбокстой хослуулсан Хөөмийбит этник шинэ төрөл жанрыг санаачлан хөгжүүлж байгаа бөгөөд үндэсний бүжиг, язгуур хөгжмийг битбокстой хослуулсан туурвисан уран бүтээл нь Улаанбаатар чуулгын урын санд бүртгэгдэж, дотооддоо болон олон улсад толилуулагдаж байна.

Б.Нарандэлгэр нь Нийслэлийн ерөнхий боловсролын 60 сургуулийн 18,000 гаруй ахлах сурагчдад “Үндэсний өв соёлын үнэ цэнийг таниулах нь” төслийг амжилттай хэрэгжүүлж байгаагаас гадна Дэлхийн дээд амжилт болох Гиннесийн номонд нийт мянга гаруй хөөмийчдийн хамт нэгэн зэрэг хөөмийлсөн амжилтаараа бүртгэгдсэн монголын соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан уран бүтээлч юм.

Б.Нарандэлгэр нь Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллах хугацаандаа Монгол Улсыг, монголын соёл, урлагийг дэлхий дахинд идэвхтэй сурталчлан таниулах, хоёр орны иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх чиглэлээр ажиллах болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628691
2 эможи

keyboard_arrow_up