Согтуурсан үедээ голд сэлэхээр ороод живж нас баржээ
2021 оны 7 сарын 08
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 32 настай, эрэгтэй Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голын усанд сэлэхээр ороод живж амиа алджээ.
Тодруулбал, Нисэх багийн “Цагаан-Эрэг” гэдэг газар таван хүн зугаалж явснаас нэг нь “Дэлгэрмөрөн” голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг өчигдөр /07.07/ өдрийн 16:00 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 7 км замыг туулан 16:14 цагт очиж, тус аймгийн Шинэ-Идэр сумын харьяат иргэний цогцсыг мөн өдрийн 16.46 цагт “Дэлгэрмөрөн” голын усны мандал /осолдсон газраас 2 км-ын зайтай/-аас олжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
2
1
11
1
1
628669
18 эможи
Хөвсгөл
2021-07-10 17:36
Хөвсгөлийнхөн үнэхээр архичин. Хөвсгөл нэг үе мүе бол тасархай архичид.
Amra
2021-07-08 23:47
Arai yumaa gold orj yaah gesiin beee naizuud ni bas sogtuu gun oruulj baidag
иргэд
2021-07-08 15:11
Эрхээ эдлэж яваа улсад юу гэлтэй билээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс