УЕПГ: Мэргэжлийн алдаа гаргасан прокуроруудад САХИЛГЫН ШИЙТГЭЛ оногдуулжээ

2021 оны 7 сарын 08

Arslan.mn

Улсын ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдэж олны анхаарал татсан, мөн хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэргүүдийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх ажлын хэсгээс 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 114 хэргийг хянаж танилцан, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх үүрэг өгч ажилласнаас 20 хэргийг шүүхэд шилжүүлж, 30 хэргийг хааж, 1 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлсэн байна.

Мөн “иргэн Д.Янжинхорлоотой холбоотой хэргийг шийдвэрлэхдээ хувийн сонирхлоор хандсан” гэх мэдээллийн мөрөөр дээрх хэргийг дахин шалгуулж, шийдвэр гаргасан прокуроруудыг мэргэжлийн алдаа гаргасан эсэх талаар Прокурорын мэргэжлийн зөвлөлөөр дүгнэлт гаргуулж нэр бүхий прокуроруудад сахилгын шийтгэл оногдуулжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628668
0 эможи

Зочин
2021-07-09 12:12
Зарим аймагт хувийн сонирхол гээч нь илт болждээ.
Зочин
2021-07-08 13:08
Мэргэжлийн алдаа биш . Ингэж нэгнийгээ хаацайлаад байвал хуулийн байгууллагууд хэзээ ч шударга ажиллахгүй.
Her
2021-07-08 12:40
Прокурорууд алдаа гаргахад цаана нь олон хүний нулмис, зовлон бий болдог!
УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up