ЭХЯ: Цахилгааны гэмтлийг эхнээс нь засварлаж байна
2021 оны 7 сарын 07
Өнөөдөр /2021-07-07/ Нийслэл Улаанбаатар хотод 15.00 цагийн орчимд цахилгааны саатал үүсэн.
Энэ талаар албаныханаас тодруулахад “үл мэдэгдэх саатал гарсан байна, диспетчерүүд тодорхой хариу өгөөгүй. Яагаад цахилгаан тасалдсан талаарх мэдээлэл удахгүй тодорхой болно. Дулааны IV цахилгаан станцад гэмтэл гараагүй байна. Урьдчилсан байдлаар 203, 204-р шугамд гэмтэл гарсан гэж үзэж шалгалтын баг ажиллаж байна. Цахилгааныг эхнээс нь холбож байна. Улс даяар цахилгаан тасраагүй. Төвийн бүсээс эрчим хүчээ хангадаг аймгуудад цахилгаан тасарсан.” гэсэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
628652
1 эможи
Зочин
2021-07-07 16:57
Энэ балай ЗГ өвчнөөр дарамтална, барилгын салбар тэр чигээрээ зогссон, шатахуун өссөн, бүх зүйлийн үнэ өссөн. энэ засагт ажлаа хийж чадаж байгаа сайд алгаа. бушуухан огцруулж ажил хийж чадах хүмүүс тавихгүй бол ирэх корано дээр нэмээд хөлдөнө шүү янз нь
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс