СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундаа уусны дараа гэрийнхээ цонхоор үсэрч амиа алджээ
2021 оны 7 сарын 07
Согтууруулах ундаа уусны дараа гэрийнхээ цонхоор үсэрч амиа алдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, БЗД-ийн гуравдугаар хороонд 32 настай эрэгтэй гурван давхарт байрлах гэрийнхээ цонхноос үсэрч амиа алдсан хэрэг өнгөрөгч зургаадугаар сарын 30-нд болжээ.
Талийгаач нь амиа алдах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, гэр бүлийн маргаантай байсан байж болзошгүй байна. Хэрэг болсон газраас архины шил хураан авчээ.
Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
628651
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс