ЦЕГ: Эцэг, эхийн хараа хяналтгүйгээс болж хүүхэд хохирвол ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА хүлээнэ

2021 оны 7 сарын 07

Arslan.mn

Наадмын амралтын өдрүүдэд үргэлжилсэн бороо орох тул үер, усны ослоос сэрэмжлүүлж, ОБЕГ, ЦЕГ, Цаг уур орчны албаныхан хамтран цаг үеийн асуудлаар  өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Баттулга “Манай улсын иргэд усны боловсрол маш муу. Үүнээс болж амь насаа алдаж байгаа. Цөөнгүй тохиолдол нь усанд осолдсон нэгнээ аврах гэж байгаад араас нь орж нас амь насаа эрсдэлд оруулж байгаа тохиолдол ч ажиглагдаж байна. Мөн морьтойгоо гол гаталж, мориноосоо буулгүй услах зэрэг тохиолдлуудаас болж живж байна.

Иймд иргэд өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болж өөрийгөө болон бусдыг болзошгүй аюулаас сэргийлж, гол нуурын орчимд байрлахгүй, мөн архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг сануулж байна.

Мөн бага насны хүүхдээс хараа хяналтаа салгаж хүүхэд ямар нэг байдлаар осолдвол хуулийн хариуцлага ч хүлээлгэх заалт байгаа. Иргэд иймд өөрсдийн амь насаа дэнжин тавин өөрийгөө болон бусдыг хамгаалж, аялал зугаалгад явахдаа голын ойр орчимд байрлахгүй байхыг сануулж байна" гэлээ.

Энэ жил бол голын түвшин олон жилийн дунджаас харьцангуй их байгаа бөгөөд голуудын үерийн түвшинг хүртэл давсан үзүүлэлттэй байна. Наадмын урт өдрүүдээр бороо орох төлөвтэй байгаа тул, гол нуурын үерийн түвшин бүр их нэмэгдэнэ. Иймд иргэд аялал зугаалгаар явахдаа бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулах, гармаар зорчихгүй байх, найдвартай замаар явахыг сануулж байна гэж Цаг уурын албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
5
angry an post
628642
13 эможи

keyboard_arrow_up