Том оврын автомашины жолооч суудлын 11 автомашин мөргөсөн хэрэг гарчээ
2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 334 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 237 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 5, орон нутагт 4 хүн гэмтэж 1 хүн амь хохирсон байна. Тухайлбал, 2021.07.06-ны өдрийн 17:00 цагийн орчим Чингэлтэй дүүрэг Тасганы замд том оврын автомашины жолооч нь суудлын 11 автомашин мөргөсөн осол гарч, ослын улмаас жолооч гэмтжээ.
Жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавин, хөдөө орон нутгийн замд гарахдаа техникийн үзлэг оношилгоонд бүрэн хамрагдаж тээврийн хэрэгслээ бэлдсэний дараа аян замд гарах, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хамгаалалтын хэрэгслийг тогтмол зүүж хэрэглэн хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна