СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутгийн замд автомашин осолдож, таван сартай хүүхэд амиа алдлаа
2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 334 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 237 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 5, орон нутагт 4 хүн гэмтэж 1 хүн амь хохирсон байна. Тухайлбал: Нийслэлд
- 2021.07.06-ны өдрийн 17:00 цагийн орчим Чингэлтэй дүүрэг Тасганы замд том оврын автомашины жолооч нь суудлын 11 автомашин мөргөсөн осол гарч, ослын улмаас жолооч гэмтсэн.
- 2021.07.06-ны өдрийн 20:30 цагийн орчимд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт суудлын автомашин онхолдож, зорчигч гэмтсэн.
- Орон нутагт
- 2021.07.06-ны өдрийн 15:00 цагийн орчим Говьсүмбэр аймаг Шивээговь сумын нутагт бага оврын ачааны автомашин онхолдож, жолоочийн амь хохирсон.
- 2021.07.06-ны өдрийн 18:00 цагийн орчим Дорноговь аймаг Хатанбулаг сумын нутагт уаз фургон маркийн автомашин онхолдож, зорчигч 5 сартай нярайн амь хохирсон.
Жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавин, хөдөө орон нутгийн замд гарахдаа техникийн үзлэг оношилгоонд бүрэн хамрагдаж тээврийн хэрэгслээ бэлдсэний дараа аян замд гарах, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хамгаалалтын хэрэгслийг тогтмол зүүж хэрэглэн хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна
Эх сурвалж: ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА
|