Э.Энхбат начны ээж болон гурван хүүхдийг БНСУ руу явуулахаар болжээ

2021 оны 7 сарын 07

Arslan.mn

БНСУ-д эмчлүүлж буй Э.Энхбат начин ухаан орсон ч хөл, гараа санаснаараа хөдөлгөж чадахгүй, хэвтэрт байгаа талаар өмнө бид мэдээлсэн. Харин түүнийг эхнэр нь сахиж байгаа юм.

Тэгвэл удахгүй Э.Энхбат начны ээж болон хүүхүүдийг нь БНСУ руу явуулахаар болжээ. Энэ талаар талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.

Тэрбээр “Долдугаар сар. Монгол хүн бүр морь, бөхөө шинжиж, сур шагай нааддаг дэлгэр сайхан сар байдагсан. Энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан баяр наадам зохион байгуулахгүй байх шийдвэрийг Засгийн газар гаргалаа.

Наадмын тухай бодохтой зэрэгцэн Э.Энхбат начнаа эдгэрч, эрүүл болж ирээд нутгийн зон олноо, Монгол түмнээ баярлуулаасай гэж хүлээж сууна.

Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэж ардын сайхан үг бий. Начныхаа эмчилгээний зардалд дэм үзүүлсэн, өнөөдөр ээж болон гурван хүүхдийг нь БНСУ руу явуулах асуудлыг шийдвэрлэлээ.

Энэ зураг аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баяраар түрүүлэхэд нь утсаараа дарсан зураг. Тэр үед нутгийн хүү түрүүллээ гээд үнэхээр их баярлаж байлаа. Одоо эдгэрээд эх орондоо ирчихвэл үүнээс илүү баярлана. Монгол бөхийн босоо цагаан хийморь, нутгийн минь уул ус ивээг” гэжээ.

Хэргийг эргэн сануулбал, Монгол улсын хөдөлмөрийн баатар, олимпын алт, мөнгөн медальт тамирчин Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед ноцтой гэмтэл учруулсан хэрэг өнгөрсөн сард болсон. Тэгвэл начны биеийн байдал сайжрахгүй байсаар БНСУ-руу гэр бүлийнхэн нь эмчлүүлэхээр явуулсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
1
confuse an post
angry an post
8
628631
14 эможи

Tuvshinbayar
2021-07-09 10:32
Bi olympiin altan medalit shu. Mgliin huuli Mai shu.
Zochin
2021-07-08 23:02
Tubshinbayariig yagaad umuud bgaa yum. Araatnaas doloon dor amtan.
Иргэн
2021-07-08 20:37
Yagaad zaawal towshinbayr awarga yal awah yostoi gej ter hvmvvsiin dund yu bolsniig n medehgvi bj bitgii iim muuhai bai ta nar ch gsen vr hvvhed eej aawtai uls shvv
Ганбаа
2021-07-08 19:32
Нутагын гишүүндээ баярлалаа. Таны эхлүүлж хэрэгжүүлсээ шинэ хөдөө төсөл маш олон өрх гэрт нэмэр болж байгаа шүү.. Амжилт хүсэе
Ах
2021-07-08 19:01
Энхбат начин хүн болохоос өнгөрсөн. Түвшинбаяр новш шоронгийн хадаас болно.
Зочин
2021-07-08 14:39
Хэн нэгнийг буруутгаад яах вэ, хайран сайхан залуус, харамсалтай. Энхбат начин минь ядаж босоод ирээсэй, барилдах ч яамай. Түвшинбаяр аврагад хүнд байгаа байх шүү, ямар ч байсан туслана байх.
Зочин
2021-07-08 05:56
Тархины гэмтэл эдгэнэ ч гэж байхгүй байхаа даа. Хэвтрийн байвал л их юм даа. Түвшинбаяр гэж нэг хүүхний донтой гайгаар, бас турхирч байгаад 2 хүнийг эвдрэлцүүлэх гайнуудаас болж байгаа юм.
иргэн
2021-07-07 15:32
Шийдвэрлүүллээ гэнэ. Улсаас мөнгө гаргуулчихаж байгаа юм биш биз?
эмээ
2021-07-07 13:22
яргачин Түвшинбаярыг ялтан болгох ёстой .Яагаад шүүхээр таслахгүй байна . Шударга ёс хаана байна вэ
эмээ
2021-07-07 13:22
яргачин Түвшинбаярыг ялтан болгох ёстой .Яагаад шүүхээр таслахгүй байна . Шударга ёс хаана байна вэ
эмээ
2021-07-07 13:22
яргачин Түвшинбаярыг ялтан болгох ёстой .Яагаад шүүхээр таслахгүй байна . Шударга ёс хаана байна вэ
Зочин
2021-07-07 11:34
Хүн муутай Женкогийн тэжээвэр Түвшинбаяр , Махбалууд яагаад зүгээр яваад байнаа хууль шүүх яагаад үйлчилдэггүй юм бэ?
keyboard_arrow_up