Гавьяат жүжигчин С.Дамдин таалал төгсжээ

2021 оны 7 сарын 06

Arslan.mnМонгол Улсын гавьяат жүжигчин Совдын Дамдин таалал төгсжээ.

Тэрбээр 1943 онд Булган аймгийн Бугат сумын нутаг Ханжаргалант уулын баруун өвөрт төрсөн бөгөөд 1967 онд Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангийг төгссөн байна. 1967 оноос Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажиллаж, 100 гаруй уран бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн байна.

С.Дамдин 2010 онд гавьяат жүжигчин цол  хүртсэн бөгөөд Оросын Холбооны Буриад улсын гавъяат жүжигчин юм.

Тэрбээр "Шинэ зам", "Их замын эхэнд", "Буцах хаяг", "Ширүүн тулааны өмнө", "Хөөрхий Марат", "Ээдрээ", "Тамын дурлал", "Цахлай", "Шөнө амталсан нулимс", "Атга нөж", "Нэргүй од", "Монгол Улсын төлөө зүтгэе" зэрэг олон арван бүтээлд дүр бүтээж үзэгч олны мэлмийг мялааж байлаа.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
19
ouch an post
confuse an post
1
angry an post
628611
21 эможи

зочин
2021-07-07 02:14
ковидоо явчлаа даа
keyboard_arrow_up